Шууд Chart

"Манчестэр Юнайтэд" Наниг сонирхож байна

2016-06-10 12:34:31

Португалын шигшээ багийн тоглогч Луис Наниг "Манчестэр Юнайтэд" клуб сонирхож байна. Шинэ дасгалжуулагчтай болсон "Манчестэр Юнайтэд" энэ зун хэд хэдэн наймаа хийхээр төлөвлөж байгаа бололтой. Тэдний эхний наймаа нь Кот Д' Ивуар хамгаалагч Эрик Баилли байсан бол дараагийн наймаа нь Луис Нани байж магадгүй аж. Луис Нанигийн хувьд 2007-2015 оны хооронд "Манчестэр Юнайтэд"-ийн төлөө хүчин зүтгэхдээ 147 тоглолтонд оролцож, 25 гоол өрсөлдөгч багийнхаа хаалганд оруулж байсан юм. Нани эргэн Манчестэр хотноо ирэх болов уу.













Нийтэлсэн: Б.Санчир

"Манчестэр Юнайтэд" Наниг сонирхож байна  
Үзсэн: 1618 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй