
"ЕВРО 2016"-ийн "B" хэсгийн эхний тоглолт болох Уэльс болон Словакийн шигшээ багийн тоглолт тун сонирхолтой, өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө. Сонирхолтой нь хоёр баг хоёул ЕАШТ-д түүхэндээ анх удаа оролцож байгаа бөгөөд аль хожсон нь ЕАШТ-ийн түүхэн дэх анхны хожлоо авч, түүхэнд улсынхаа нэрийг бичүүлэх байсан юм.
Уг тоглолтын эхний гоолыг дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин Реал Мадрид болон Уэльсийн шигшээ багийн супер од Гарет Бэйл чөлөөт цохилтоос оруулсан бол хоёр дахь гоолыг Словакийн шигшээ багаас Дуда оруулсан юм. Тэрээр сэлгээгээр орж ирээд ердөө нэг минутын дараа тэнцээний гоолыг оруулж чадсан юм.
Харин хожлын гоолыг буюу тоглолтын гурав дахь гоолыг мөн л сэлгээгээр орж ирсэн тоглогч болох Робсон Кану оруулснаар Уэльсийн шигшээ баг ЕАШТ-ийн түүхэн дэх анхны ялалтаа байгуулж чадлаа.
Ингэснээр "B" хэсгийн Уэльсийн шигшээ баг гурван оноотойгоор тэргүүлж байна.
Уэльсийн шигшээ баг "B" хэсгийг тэргүүлж байна | ||
Үзсэн: 2330 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.