Шууд Chart

Гурван арслангууд оноо алдлаа

2016-06-12 05:50:17

Энэ удаагийн ЕАШТ-ийн "B" хэсгийн 2 дахь тоглолт болж өндөрлөлөө. Энэ удаагийн тоглолтонд "гурван арслангууд" буюу Английн шигшээ баг манай хойд хөрш Оросын Холбооны Улсын шигшээ багийн эсрэг тоглолоо.

Тоглолтын эхний үе Английн давамгайлалаар үргэлжилж өнгөрсөн бол хоёр дугаар үед ОХУ-ийн шигшээ баг тун сайн тоглолтыг үзүүлж чадсан юм. Тоглолтын эхний гоолыг Английн шигшээ багийн хагас хамгаалагч Э. Дайер чөлөөт цохилтоос оруулсан бол хоёр дахь буюу тэнцээний гоолыг эцсийн мөчид буюу 90+2 минутанд ОХУ-ийн шигшээ багийн ахлагч В. Березуцкий оруулсан юм.

Ингэснээр "B" хэсгийг Уэльсийн шигшээ баг 3 оноотой тэргүүлж байгаа бол Англи болон ОХУ-ийн шигшээ багууд тус бүр 1 оноотой ардаас нь бичигдэж байна.

Харин Уэльсийн багт хожигдсон Словакчууд энэ хэсгийн сүүл мушгиж байна. 

Нийтэлсэн: Б.Санчир

Гурван арслангууд оноо алдлаа  
Үзсэн: 3344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [150.129.140.xxx] 2016-06-12 11:11
Taibarlagch untuulah geed bn

Бидэнтэй нэгдээрэй