Шууд Chart

Турк 0:1 Хорват

2016-06-12 23:52:49

Европ тивийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээний "D" хэсгийн тоглолт Улаанбаатар хотын цагаар 22 цагт Франц улсын нийслэл Парисын "Parc des Princes" цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө. Хоёр баг эхний 45 минутын байдлаар эн тэнцүү байж, гайхалтай тоглолтуудыг үзүүлсэн. Эхний гоолыг 1-р үеийн төгсгөлд Реал Мадрид болон Хорватын шигшээ багийн гол тархи болсон "найруулагч" Лука Модричийн баруун хөлний гайхамшигтай гуядалтаар тоог нээсэн нь эхний үед орсон цор ганц гоол нь байв. Хоёрдугаар үеэс эхлэн  Туркийн тэс өөр шигшээ багийг харах болов. Хорватын багийн Прессинг тааруу тоглосон бөгөөд байрлалын хэд хэдэн том алдааг гаргаж байв. Хамгийн гол алдаа, хангалтгүй тоглолтыг багийн лидер Арда Туран гаргаж байсныг нь Хорватын тал маш сайн анзаарсан төдийгүй маш тоглолтын 65 дахь минутанд Бурак Илмазаар багийн гишүүнээ сэлгэсэн нь тун зоригтой шийдвэр байв. Яг үүнтэй ижил шийдвэрийг хэсгийн нээлтийн тоглолтонд дасгалжуулагч Дидье Дэшам гаргаж Пол Погба болон Антуан Гризманн нарыг сэлгээнд суулгаж байсантай ижил шийдвэрийг гаргасан нь тун сонирхолтой, зоригтой үйлдэл байв. Гэсэн ч амжилтыг эс олж, тоглолтын үр дүн өөрчлөгдөлгүй 1:0 харьцаатайгаар Хорватын шигшээ баг ялалт байгуулж, эхний 3 оноогоо авлаа. 

"D" хэсэг 

  1. Хорват      3 оноо
  2. Испани      0 оноо
  3. Чех           0 оноо 
  4. Турк          0 оноо 

 

Нийтэлсэн: А.Амаржаргал

Турк 0:1 Хорват  
Үзсэн: 1064 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй