
Хөл бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний “E” хэсгийн эхний тоглолт явж өндөрлөлөө. Эхний үед Ирландын шигшээ баг илүүрхэж байсан бол хоёрдугаар үед Шведүүд илүү тоглолтыг үзүүлж чадлаа.
Тоглолтын эхний үед ямар нэг гоол оруулаагүй бол хоёрдугаар үед хоёр баг тус бүр нэг нэг гоол оруулсан юм. Эхний гоолыг Ирландын шигшээ баг оруулсан бол хоёр дахь гоолыг Шведчүүд оруулж тоглолтыг тэнцүүлж чадлаа.
Шүүгч нийт гурван шар хуудсыг өргөсөн бөгөөд хоёрыг нь Ирландчууд авсан бол Шведчүүд нэг шар хуудас хүртлээ.
Ингэснээр хоёр баг тус бүр нэг оноотой “E” хэсгийг тэргүүлж байна. “E” хэсгийн дараагийн тоглолт 04:00 цагаас Бельги – Италийн багуудын тоглолтоор үргэлжилнэ. Нэмж мэдээлэхэд, Шведийн шигшээ баг түүхэндээ Чехийн шигшээ багтай 10 удаа таарч тоглож, тав хожиж, хоёр тэнцэж, гурван удаа хожигдож байжээ. Тус хоёр шигшээ баг томоохон хэмжээний тэмцээнд анх удаа таарч буй нь энэ юм.
Уншигчиддаа тоглолтын үеийн сонирхолтой гэрэл зургуудаас хүргэж байна.
Ирланд, Швед "эвийн гэрээ" байгууллаа /фото/ | ||
Үзсэн: 1634 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.