Шууд Chart

Улаан чөтгөрүүд ялагдал хүлээлээ

2016-06-14 05:46:28

"E" хэсгийн хоё дахь тоглолт болох Итали болон Бельгийн шигшээ багуудын тоглолт явагдаж өндөрлөлөө. Тэмцээн эхлэхийн өмнө Италичуудыг төдийлөн хол явахгүй хэсгээс гарах нь хүртэл эргэлзээтэй хэмээн мэргэжилтнүүд тааварлаж байсан хэдий ч тэс өөр тоглолтыг Итали залуус үзүүлж чадлаа.

Тоглолтын гол баатрын нэг бол баруун жигүүрийн хагас хамгаалагч Кандрэва байсан бөгөөд түүний ухаалаг тоглолт хэд хэдэн аюултай боломжийг үүсгэж чадсан юм.

Италичуудын хувьд нийт дөрвөн шар хуудсыг хүртсэн бол Бельгичүүд нэг шар хуудастай тоглолтыг өндөрлүүллээ.

Ингэснээр "E" хэсгийг Итали гурван оноотой Швед, Ирланд тус бүр нэг оноотой байгаа бол Бельгичүүд тэг оноотой хэсгийн сүүл мушгиж байна.

Нийтэлсэн: Б.Санчир

Улаан чөтгөрүүд ялагдал хүлээлээ  
Үзсэн: 1191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Баяр хүргэе... гэхдээ [202.170.70.xxx] 2016-06-14 11:24
Дэлхийн хэмжээний контентыг дамжуулж байгаад тань баяр хүргэе. Гэхдээ боломжтой бол дараахи саналуудыг хүлээж авна уу. 1. Улс даяараа та бүхнийг ийм том ажил хийснийг чинь үзлээ, харлаа, баярлалаа бахадлаа. Өөр юу хэрэгтэй вэ ? Өөрсдийгөө магтах гэж ядах чинь хэтрээд байна. Ялангуяа өчигдрийн тэр Золжаргал сэтгүүлчийн сурвалжлага нэртэй зүйл шал хиймэл, тавилттай.Үзэхээс бөөлжис хүрмээр тэртэй тэргүй фэнүүд танай сувгийг л үзэж байгаа. Ер нь бол статусын хувьд та бүхний үүрэг гэж боддог. Россия 1,2 өөрсдийгөө ингэж магтдаггүй хийж байгаа юмаараа л өөрсдийгөө илэрхийлдэг. 2. Тэр Баярсайхныг эфирээр гаргахаа болиочээ. шал худлаа хиймэл, үнэхээр ярьмаар байгаа юм бол мэргэжлийн түвшиний анализ хий л дээ. өнгөрсөн 45 минутад хэн яаж тоглов? Юу нь болохгүй байв. Одоо яах бол гэх мэт тэрнээс биш түүн шиг шилдэг... гайхамшигтай тоглолт гэдэг үгийг байн байн давтаад өөр юу ч мэдэхгүй. Тэртэй тэргүй гайхамшгийг нь харж л байна Эфир нээж хаах хүн хэрэгтэй юм бол 1 нь байхад болно шд

Бидэнтэй нэгдээрэй