
ОХУ-ын хувьд Английн шигшээ багийн эсрэг тоглолтод эцсийн мөчид гоол оруулан нэг оноог салгаж чадсан бол Словакын хувьд Уэльсийн багт 2-1 харьцаатай ялагдсанаар хэсгийн сүүл мушгиж байгаа юм.
ОХУ-ын хамгаалалтыг магтмаар байгаа ч тэдний дөрвөн хамгаалагч, мөн хаалгач Акинфеев нар ЦСКА Москва клубын төлөө хүчин зүтгэдэг учир хоорондоо ойлголцоход тун хялбар байгаа гэж хэлж болно. Словакын хувьд ОХУ-ын эсрэг хамгийн сүүлд 243 минутын өмнө гоол оруулсан юм.
Хоёр баг хоорондоо
- Хоёр баг хоорондоо нийт найман удаа нүүр тулж байсан бөгөөд гуравт нь ОХУ ялж байсан. Хоёрт нь Словакчууд ялалт байгуулжээ.
- Словакын хувьд ОХУ-ын эсрэг хийсэн сүүлийн дөрвөн тоглолтод ердөө ганц гоол оруулсан.
- Хоёр багийн сүүлийн дөрвөн тоглолтод ердөө гуравхан гоол орсон байдаг.
ОХУ
-Зөвлөлт холбоот улс задарснаас хойш тэдний хамгийн өндөр амжилт нь Евро 2008-ын хагас шигшээд үлдсэн явдал юм.
- ОХУ ЕАШТ-д сүүлийн 16 тоглолтынхоо ердөө хоёрт нь хаалгандаа гоол алдаагүй.
- Тэд сүүлийн зургаан тоглолтынхоо нэгт нь ь ялалт байгуулсан. /Хоёр тэнцэж, гурав хожигдсон/
- Тэдний ЕАШТ-д оруулсан сүүлийн дөрвөн гоолын гурав нь сүүлийн 11 минутад орсон байдаг.
Словак
-Дудагийн хувьд сэлгээгээр орж ирээд ердөө 52 секундын дараа Уэльсийн багийн эсрэг гоол оруулсан.
-Багийн гол тоглогч Марэк Хамшик Уэльсийн эсрэг тоглолтод 70 удаа бөмбөгөнд хүрсэн байна.
ОХУ-Словак тоглолтын өмнө | ||
Үзсэн: 2281 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.