
Зохион байгуулагч орон Францын шигшээ баг өнөөдөр Албанийн шигшээ багийн эсрэг тоглох болно. Францын хувьд эхний тойрогт Румыны шигшээ багийн эсрэг тоглож эцсийн мөчид ялалт байгуулсан бол Албаничууд Швейцарийн шигшээ багийн эсрэг тоглож харамсалтайгаар ялагдсан.
Энэ тоглолтын гол фаворитоор мэдээж хэрэг Францын шигшээ баг нэрлэгдэж байгаа бөгөөд Димитри Пайе хэрхэн тоглох нь тун сонирхолтой байна. Харин эсэргээр Албаничуудын хувьд, багийн ахлагч Лорик Цана торгуулийн улмаас энэ тоглолтонд оролцох боломжгүй болсон.
Хоёр баг хоорондоо:
-Францчууд Албанийн эсрэг хийсэн сүүлийн зургаан тоглолтынхоо дөрөвт нь ялалт байгуулсан.
- Хамгийн сүүлд хоёр баг тоглоход Албаничууд 1-0 харьцаатай ялалт байгуулсан.
- Албаничууд Францын эсрэг тоглосон тоглолтууддаа нэгээс дээш гоол оруулж байгаагүй.
Франц :
-Тэд Марселл хотноо 13 удаа тоглолт хийж байсан бөгөөд зургаан удаа ялж гурав тэнцэж дөрөв ялагдсан.
-Гурван өнгөтнүүд ЕАШТ-ийн хүрээнд энэ цэнгэлдэх хүрээлэнд хоёр удаа тоглолт хийж нэг ялж, нэг ялагдаж байсан.
-Францчууд нутагтаа зохиосон ЕАШТ-д зургаан тоглолт дараалан ялалт байгуулаад байна. 1984 онд таван удаа 2016 онд нэг удаа.
- Оливье Жиру Францын шигшээ багийн төлөө гараанд гарч тоглосон сүүлийн зургаан тоглолтондоо найман гоол оруулсан.
-Францчууд Румыны багийн эсрэг хийсэн тоглолтонд нийт таван удаа хаалга онож цохьсон нь бүгд хоёр дугаар үед байсан.
- Димитри Пайе Румыны эсрэг тоглолтонд есөн удаа гоолын боломж бий болгосон.
Албани :
-2013 оны 10 дугаар сараас хойш Албаничууд гурван тоглолт дараалан ялагдал хүлээгээгүй.
-Тэд анх удаа том тэмцээн оролцож байгаа.
-ЕАШТ-ийн эхний тоглолтондоо улаан хуудас "хүртэж" байсан дөрөв дэх багаар Албаничууд тодорсон. /1968 Англи, 1976 Нидерланд, 1996 Болгар/
ЕВРО-2016: Франц-Албани тоглолтын өмнө | ||
Үзсэн: 1832 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.