Шууд Chart

Швейцарьчууд оноогоо тэнцүүлж чадлаа

2016-06-16 02:46:50

Швейцарь болон Румыны шигшээ багуудын хоорондын тоглолт дөнгөж сая өндөрлөлөө. Эхний үеийг Румынчууд тэргүүлж дуусгаад байсан бол хоёр дугаар үеийн 58 дахь минутанд Швейцарийн багийн Мехмэди гоол оруулсанаар хоёр баг тус бүр нэг нэг оноотой болсон. Тоглолтын турш шүүгч нийт зургаан удаа шар хуудас өргөснөөс дөрвөн удаа Румыны талд, хоёр шар хуудсыг Швейцарийн баг "хүртлээ".

Ингэснээр Швейцарьчууд дөрвөн оноотой хэсгээ тэргүүлж, Румынчуудын хувьд ердөө нэг оноотой үлдсэн. Ийнхүү Румынчууд дараагийн тойрогт Албанийн шигшээ багийг заавал ялахаас өөр аргагүй байдалд хүрч байна.

Румын-Швейцарийн тоглолтын эгзэгтэй агшинуудРумын-Швейцарийн тоглолтын эгзэгтэй агшинуудРумын-Швейцарийн тоглолтын эгзэгтэй агшинууд

Нийтэлсэн: Б.Санчир

Швейцарьчууд оноогоо тэнцүүлж чадлаа  
Үзсэн: 1813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй