
Европын аварга шалгаруулах тэмцээний "D" хэсэгт багтсан Чех болон Хорватын шигшээ багийн тоглолтууд өнөөдөр болох болно. Хэрэв өнөөдөр Хорватын шигшэ баг Чехүүдийг буулган авч чадвал тэд хэсгээсээ шалгарах нь тодорхой болох бол Чехчүүдийн хувьд ялагдал хүлээвэл байдал тун хэцүү болж эхэлнэ. Чехийн хамгаалалт Хорватчуудыг зогсоож чадах болов уу?
Хоёр баг хоорондоо:
-Хоёр баг анх удаа албан ёсны тоглолтонд нүүр тулах гэж байна.
-Өмнө нь хоёр удаа тоглож байхад Чехчүүд ялалт байгуулж амжаагүй /1 ялагдал, 1 тэнцээ/
Чех :
-Чехийн шигшээ багийн сүүлийн есөн тоглолтынхоо зургаад нь ялагдал хүлээсэн.
- Тэд томоохон тэмцээний хүрээнд хийсэн сүүлийн 19 тоглолтондоо тэнцээгүй. /9 хожил, 10 ялагдал/
-Тэд томоохон тэмцээний хүрээнд хамгийн сүүл 1996 оны ЕАШТ-д Францын багийн эсрэг 0-0 харьцаатай тэнцсэн.
-Чехийн шигшээ баг ЕАШТ-ийн хүрээнд хэзээ хоёр тоглолт дараалан гоол оруулалгүй дуусгаж байгаагүй.
-Томоохон тэмцээний нэг тоглолтонд хоёр гоол хийж байсан цор ганц хүн бол Росицки. Тэрбээр 2006 оны ДАШТ-д АНУ-ын эсрэг хоёр гоол оруулж байсан.
Хорват:
-Хорватын шигшээ баг ЕАШТ-ийн хэсгийн хүрээнд хийсэн сүүлийн найман тоглолтынхоо тавд нь ялалт байгулсан.
-Тэд ЕАШТ-ийн хүрээнд хийсэн сүүлийн 10 тоглолтондоо ердөө ганц л удаа гоол оруулалгүй тоглолтыг дуусгаж байсан. /2012 он Испанийн багийн эсрэг/
-Тэд албан ёсны сүүлийн найман тоглолтондоо нэгээс дээш гоол алдаагүй.
-Хорватын шигшээ баг Туркын эсрэг тоглолтонд нийт 19 удаа хаалганд бөмбөг цохисон бөгөөд энэ нь ЕАШТ-ийн хамгийн өндөр үзүүлэлт болсон. /90 минутын тоглолтонд/
Чех-Хорват тоглолтын өмнө | ||
Үзсэн: 1419 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.