Шууд Chart

Ялагдашгүй Армадчууд илүүрхэж байна

2016-06-18 04:30:08

Энэ өдрийн хамгийн сүүлийн тоглолт болох Испани болон Туркийн шигшээ багуудын тоглолт үргэлжилж байна. Энэ тоглолтын гол Фаворитоор мэдээж хэрэг Испаничууд нэрлэгдэж байгаа бөгөөд мэргэжилтнүүдийн таамаглал ч одоогийн байдлаар зөрөөгүй явж байна.

Тоглолтын 34 дэх минутанд Ювентус болон Испанийн шигшээ багийн довтлогч Алваро Мората Нолитогийн дамжуулалтаар гоол оруулсан бол ердөө гуравхан минутын дараа эхний гоолын дамжуулалтыг өгсөн Нолито өөрөө гоол оруулсанаар 2:0 харьцаатайгаар Испаничууд тэргүүлж байна.

Нийтэлсэн: Б.Санчир

Ялагдашгүй Армадчууд илүүрхэж байна  
Үзсэн: 2353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй