Шууд Chart

Унгар-Исланд тоглолтын өмнө

2016-06-18 18:10:37

Өнөө шөнө Европын аварга шалгаруулах тэмцээний F хэсгийн Исланд болон Унгарын шигшээ багийн тоглолт 01:00 цагаас явагдана. Эхний тоглолтдоо Австрийн багийг 2:0 харицаатайгаар буулган авсан Унгарын шигшээ баг энэхүү тоглолтод ялалт байгуулвал хэсгээ тэргүүлэх магадлал маш өндөр болно. Унгарууд тэнцэх юм уу хожсон тохиолдолд хэсгээс гарах нь тодорхой болох юм. Харин Исландын шигшээ багийн хувьд хэсгийнхээ хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Португалын шигшээ багтай тоглолт хийж 1:1 харицаатайгаар тэнцсэн. Хэсгийнхээ хамгийн хүчтэй багаас оноо салгаж чадсан тул Исландын шигшээ баг хамгийн хүнд даваагаа одоогоор давчихаад байгаа гэхэд болно. Хэрэв тэд энэхүү тоглолтод хожил байгуулж чадвал 4 оноотой болж хэсгээс гарах магадлалаа ихэсгэх юм. 

Хоёр багийн хувьд өмнөх тоглолтон дээр аль аль нь сайн тоглолтыг үзүүлсэн тул гарааны бүрэлдэхүүн өмнөх тоглолттойгоо ижилхэн байх өндөр магадлалтай. Талбай дээр болох хамгийн том дуэл нь Адам Наги болон Гилфи Сигурдссон нарын хооронд болох юм. 

Тоглолтын талаарх сонирхолтой статистикууд:

- Унгарын Золтан Гера өмнөх тоглолтон дээр 7 бөмбөг таслалт хийсэн

- Хоёр багийн сүүлийн 10 учраа таарсан тоглолтонд Исландууд 3 удаа ялж 7 удаа ялагдал хүлээсэн

- Сүүлийн 6 албан ёсны тоглолтонд хоёр баг бие биенээ тус бүр 3 хожжээ

- Унгар Исландыг 4:0 харицаатайгаар 2011 онд Будапештд хожсон

- Исланд Португалтай хийсэн тоглолтон дээр ердөө 4 удаа хаалга руу цохилт хийсэн

- Исландчууд Португалын эсрэг тоглолтонд ердөө 27% хувьтай бөмбөг эзэмшсэн

- Хэйнэс Халлдорссон Португалын эсрэг тоглолтонд 8 хаалт хийсэн

- Унгарчууд нэг Европийн аваргад нэгээс илүү хожиж үзээгүй. Хожвол анх удаагийнх нь болно

- Унгарчууд сүүлийн 13 тоглолтоос ердөө 2 хожигдол хүлээсэн 

- Унгарчууд 1966 оны дэлхийн аваргад 2 дараалан ялалт авч байсан. Тэрхүү дараалсан ялалт нь албан ёсны тэмцээн дэх тэдний хамгийн сүүлийн дараалсан хожил байсан. Энэ удаад хожвол 50 жилийн дараа амжилтаа давтах болно.

Нийтэлсэн: Б.Санчир

Унгар-Исланд тоглолтын өмнө  
Үзсэн: 2194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй