Шууд Chart

Тоглолтын өмнө: Уэльс - ОХУ

2016-06-20 12:30:08

Өнөө шөнө Европын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний "B" хэсгийн хүрээнд ОХУ, Уэльсийн шигшээ багийн хооронд тоглолт болно. Хожсон нь хэсгээс гарах боломжтой болох учир аль аль нь тун анхааралтай тоглоно гэсэн таамаг байна. Өмнөх хоёр тоглолтоос хоёр баг хоёул 1 тэнцээ, 1 хожигдол хүлээгээд буй. Дэлхийн хамгийн өндөр үнэтэй хөл бөмбөгчин өмнөх хоёр тоглолтод хоёуланд нь хаалттай цохилтоос гоол оруулж, эхний тоглолтод тэнцээ салгахад гол үүрэг гүйцэтгэсэн бол хоёр дахь тоглолтод богино хугацааны тэргүүлэл авч ирэхэд хангалттай байсан юм. 

Head to Head 

-ОХУ сүүлийн 4 учраанд Уэльсийн шигшээ багт хожигдоогүй. /3 хожил, 1 тэнцээ/ 

-Уэльсийн шигшээ баг түүхэндээ ганц удаа Орос үндэстнүүдийг хожих боломж гарч байсан нь 1966 оны дэлхийн аваргын сонгон шалгаруулалтын үеэр Кардифф хотноо болсон тоглолтод 2:1 -ээр буулган авсан яюдал юм. 

ОХУ

-ОХУ-ын шигшээ баг сүүлийн 7 тоглолтоос ердөө нэг хожил байгуулсан. /1 хожил, 2 тэнцээ, 4 хожигдол/

-ОХУ-ын шигшээ баг сүүлийн оруулсан 4 гоолоо сүүлийн 11 минутад хийсэн билээ.

 

 

Уэльс

-Гарэт Бэил тус тэмцээнд 2 гоол оруулсан бөгөөд хоёул хаалттай цохилтоос орсон. 

-Өмнө нь домогт хөл бөмбөгчин Мишэл Платини (1984), герман хагас хамгаалагч Томас Хасслэр нар хаалттай цохилтоос гоол болгож байсан юм. 

-Урьдчилсан шатанд Гарэт Бэил багийнхаа гоолын 79 хувьд нь оролцсон.

Нийтэлсэн: А.Амаржаргал

Тоглолтын өмнө: Уэльс - ОХУ  
Үзсэн: 1136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй