Шууд Chart

Шведийн №1 хөл бөмбөгчин хэн бэ

2016-06-22 09:54:16

Мэдээж олон хүн Златан Ибрагимович хэмээн хэлэх байх. Тэгвэл энэ алдартай эрхмийнх нь талаарх мэдээлэл яаралтай оруулахгүй бол "шар үст найзууд" маань гомдох байлгүй дээ... Ингээд Ибратай танилцъя.

Хоч: Ибракадабра
Төрсөн өдөр: 1981-10-03
Төрсөн газар: Швед, Малме
Иргэншил: Швед
Өндөр: 195 см
Жин: 95 кг
Клуб: Пари Сен-Жермен
Байрлал: довтлогч
Дугаар: 10
Баг: Мальме, Аякс, Ювентус, Интернационале, Барселона, Милан, Пари Сен-Жермен

• Зла́тан Ибраги́мович /босн. Zlatan Ibrahimović/ босни-хорват гаралтай Шведийн шигшээ болон "Пари Сен-Жермен" багийн довтлогч
• 2013 онд The Guardian сонин Ибрагимовичийг дэлхийд чансаагаараа 3-т бичигдэх хөлбөмбөгчин хэмээн зарлаж байсан
• 12 настайгаасаа "Мальмё"-гийн залуучуудын багт тоглож эхэлсэн
• Харин 2001 онд Голландын "Аякс"-т 7.8 сая еврогоор худалдагдсан
• Златан Амстердамд гурван жил болохдоо тус улсын цомыг хоёр удаа хүртсэн
• 2004 оны зун Италийн "Ювентус" түүнийг 16 сая еврогоор худалдан авсан
• Тэнд очсон анхны улиралдаа л Италийн цомын аварга болсон
• 2005/06 оны улиралын тоглолтын дараа Ибрагимович "Интер"-д 24,8 сая еврогоор иржээ
• 2009 онд тэрээр Самюэля Это’огийн хамт 46 саяар "Барселона"-д ирсэн бөгөөд Испанийн болон УЕФА-гийн супер цомын эзэн болсон
• Гэвч ерөнхий дасгалжуулагч Хосеп Гвардиолитой үл ойлголцсоноос болж 2011 онд "Милан"-ыг зорьжээ
• "Сери А"-д эргэж ирэнгүүтээ Златан Италийн аварга болжээ
• Харин 2012 онд "Милан" санхүүгийн хямралаас үүдэн Ибрагимович болон Тиаго Силва хоёрыг "Пари Сен-Жермен"-д 60 сая еврогоор заржээ
• Швед эр энэ багт ирэнгүүтээ гурван жил дараалан Францын аварга болоод зогсохгүй клубынхээ түүхэн дэхь хамгийн шилдэг довтлогчийн рейтингд 2-т бичигджээ

• 2001 онд анх удаа Шведийн шигшээд тоглосон
• 2004, 2008, 2012 онд Европын аваргад, 2002, 2006 онд улсынхаа шигшээ багийг ахлаж орсон
• Эцэг Шефик Ибрагимович нь Боснийн Тузлагийн славян-мусульман шашинт харин эх Юрка Гравич нь Хорватын Задара хотынх. Тэд Югославын цагаач гэр бүл юм.
• "Аякс"-т гурван жил болохдоо хоёр удаагийн улсын аварга, нэг удаа цомын эзэн нийт 38 гоол хийжээ
• 2005 онд "Реал Мадрид" түүнд 70 млн. € санал болгож байсан гэдэг
• 2005-11-14-нд Ибрагимович Шведийн "Алтан бөмбөг"-ийн эзэн болсон
• "Ювентус"-д Ибрагимович 70 тоглолт хийж нийт 26 гоол оруулсан
• Ибрагимович "Барселона"-д ирээд анхны тоглолтоо 2009.08.23-нд "Атлетика"-ийн эсрэг хийсэн
• Тэр Хорват, Босни Герцеговиний аль алинийх нь шигшээд тоглож болох байсан ч төрж өссөн гэдгээр нь Шведийг сонгосон байдаг
• Шведийн жүжигчин, фотомодель Хелене Сегертэй гэрлэсэн. Максимилиан, Винсент гээд 2 хүүтэй
• Ихэнхдээ Парист амьдардаг ч зун төрөлх Мальме хотдоо ирж амардаг.

 

• Тхэквондогийн хар бүстэй
• Швед, босни, англи, испани болон итали хэлтэй
• Ибрагимовичийн шүтдэг тамирчин домогт Мохаммед Али
• Nike Mercurial-ийн дүр төрх
• 2011.11.15-нд "Jag Är Zlatan" хэмээх номоо гаргасан
• 2012.12 сард францын ди-жей Al Pach түүнд зориулан «My Name is Zlatan» гэх дуу зохиожээ
• Ибрагимовичийн гаражид Volvo C30 T5 RDesign, Ferrari 360-Spider, Ferrari Enzo, Maserati GranTurismo, Audi Q7, Audi S8 Quattro, Porsche Cayenne Turbo, Porsche Carrera GT, и Lamborghini Gallardo LP560-4 зэрэг авто хүлгүүд бий
• 2014 онд тэрээр 34 саяын ашиг орлогоороо Криштиану Роналду (73 сая), Лионеля Месси (65 сая) нарын дараа бичигджээ
• 2015 онд тэр 41,8 саяын орлоготой байв
• Ибрагимович шивээсний фанат. Түүн дээр "улаан луу", "Мaximillian", "Vincent", арабаар бичсэн "Ибрагимович", ээжийнх нь нэр, аавынх нь нэр, "Only god can judge me", мөн хөзрийн хоёр тамга зэрэг бичээстэй байгаа

• "Сери A"-гийн шилдэг довтлогч: 2008/09, 2011/2012
• Шведийн шилдэг тамирчин:2005, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015
• Италийн шилдэг хөлбөмбөгчин: 2007, 2008, 2010
• Францын шилдэг: 2012/2013, 2013/2014
• Шведийн түүхэн дэхь шилдэг довтлогч: 62 гоол
• "Пари Сен-Жермен"-ий түүхэн дэхь шилдэг довтлогч: 110 гоол
• Golden Foot: 2012

Нийтэлсэн: Р.Слава

Шведийн №1 хөл бөмбөгчин хэн бэ   
Үзсэн: 4226 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй