Шууд Chart

Лионель Месси зодог тайллаа

2016-06-27 14:50:11

Дэлхийн таван удаагийн шилдэг хөл бөмбөгчин "Аргентин" болон "Барселона" клубын супер од Лионель Месси шигшээ багаасаа зодог тайллаа. 29 настай Аргентин эрийн хувьд өнөөдөр болсон Копа Америкагийн шигшээ тоглолтод Чилийн шигшээ багийн эсрэг торгуулийн цохилтоор ялагдсан юм. Энэ ялагдлынхаа дараа тэрбээр шигшээ багаасаа зодог тайлах болсноо мэдэгдсэн байна.

Түүний хувьд Аргентиний шигшээ багийн хамт 2014 оны ДАШТ, 2015 болон 2016 оны Копа Америкагийн шигшээ тоглолтод ялагдал хүлээн шигшээ багийн хамт гурван жил дараалан бүтэлгүйтээд байгаа юм.

Нийтэлсэн: Б.Санчир

Лионель Месси зодог тайллаа  
Үзсэн: 2584 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй