Шууд Chart

А.Гризманн: Би хожно гэдгээ мэдэж байсан

2016-06-27 16:44:59

Өчигдөр шөнө болж өндөрлөсөн эхний тоглолт болох Ирланд болон Францын шигшээ багуудын тоглолтын гол баатар болсон А.Гризманн ялалт байгуулна гэдгээ мэдэж байсан гэж хэлсэн байна. Тоглолт дөнгөж эхэлж байх үед Ирландын шигшээ баг тоглолтыг тэргүүлж эхэлсэн хэдий ч нутагтаа тоглож байсан Францчууд хоёр гоол оруулан барьж, 2:1 харьцаатай ялалт байгуулсан юм.

"Өнөөдрийн тоглолтод ялалт байгуулсандаа баяртай байна уу" гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр "Ялна гэдгээ мэдэж байсан учраас тэгж их баярлаагүй. Би энэ жил Атлетико Мадридтай олон хүнд тоглолтыг хийсэн учраас огт сандраагүй. Одоо дараагийн тоглолтондоо бэлдэнэ дээ" гэж хариулжээ.

Францын шигшээ баг дараагийн шатанд Англи болон Исландын багуудын аль ялсантай нь тоглох болно.

Нийтэлсэн: Б.Санчир

А.Гризманн: Би хожно гэдгээ мэдэж байсан  
Үзсэн: 1318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй