Шууд Chart

Испани, Италийн шигшээ баг хоорондоо 34 удаа таарч тоглож байжээ

2016-06-27 18:37:40

Испани, Италиийн шигшээ багууд өмнө нь 34 удаа таарч тоглохдоо тус бүр 10 удаа хожиж, 14 тэнцсэн. Тэд ЕАШТ-нд зургаан удаа таарч байсан нь бусад бүх багуудаас хамгийн их юм. Итали энэ тэмцээнд 22 тоглогч талбай дээр гаргаад байгаа. Бусад багаас хамгийн их. Испани хоёр дараалж ЕАШТ-нд түрүүлээд байгаа нь өмнө нь тохиолдож байгаагүй. Цеск Фабрегас шигшээ тэмцээнд 6 тоглохдоо зургаан гоолын дамжуулалт өгсөн. Испани, Италийг сүүлийн хоёр ЕАШТ-нд хасагдах шатанд мулталсан (2008 онд пеналтиар, 2012 онд финалд 4-0).

Итали хамгийн сүүлд Испанийг шигшээ тэмцээнд 1994 оны ДАШТ-ий шөвгийн наймд 2-1-ээр хожсон (Дэни болон Бажжио нар гоолдож байсан). Итали ЕАШТ-ий сүүлийн дөрвөн хасагдах шатны тоглолтын гуравт нь гоолдож чадаагүй. Испани шигшээ тэмцээнүүдийн сүүлийн зургаан тоглолтод гурав хожигдсон нь өмнөх нийт 31 тоглолтод тохиолдож байгаагүй муу үзүүлэлт. Юүри Джоркаев 2000 онд ЕАШТ-ий хасагдах шатанд Испанид гоол оруулснаас хойш тэд хасагдах шатанд нийт 646 минут гоол алдаагүй байгаа. Зөвхөн Фернандо Торрес (5гоол) Давид Вила (4гоол) нар ЕАШТ-нд Алваро Моратагаас (3 гоол) оруулсан. Аритз Адуриз сүүлийн 8 тоглолтод ганцхан гоол оруулсан нь өнгөрсөн гуравдугаар сард Италийн эсрэг хийсэн тоглолт байсан.

Испани, Италийн шигшээ багийн тоглолт 6 сарын 28-ны 01:00 цагаас болно. Тоглолтыг “Монголын мэдээ” суваг шууд дамжуулан үзүүлнэ. Та бүхэн MNB.MN сайтаас багуудын тоглолтыг үзэхээс гадна “Евро-2016” тэмцээний эргэн тойрон дахь сонирхолтой мэдээ, мэдээллийг унших боломжтой. 

 
У.Тэмүүжин


Испани, Италийн шигшээ баг хоорондоо 34 удаа таарч тоглож байжээ   
Үзсэн: 2358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй