
Шөвгийн 16-гийн хамгийн сонирхолтой тоглолт болох Испани-Италийн шигшээ багийн тоглолт болж өндөрлөлөө. Эхний үед Италийн шигшээ баг Ж.Кьеллинигийн гоолын ачаар тэргүүлж дууссан тул хоёр дугаар үед Испанийн баг заавал довтлох шаардлагатай болсон юм.
Энэ ёсоор хоёр дугаар үед Испанийн шигшээ баг довтолж тоглосон бөгөөд Буффоныг сандаргасан хэд хэдэн аюултай довтолгоо явагдлаа. Гэсэн ч 90+2 дахь минутад Италийн шигшээ багийн сөрөг довтолгоо амжилттай болсноор Италичууд 2:0 харьцаатай ялалт байгууллаа.
Италичууд дараагийн шатанд хүчирхэг Германы эсрэг тулах болно.







Европын хошой аварга баг тэмцээнийг орхилоо | ||
Үзсэн: 3812 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.