Анх удаа ЕАШТ-д оролцож буй Уэльсийн шигшээ багийг шөвгийн наймд үлдэнэ гэж тийм ч олон хүн таамаглаагүй байх. Өнөөдөр тэдний хувьд дэлхийн чансааны #2 хүчирхэг Бельгийн шигшээ багийн эсрэг тоглох болно.
Хоёр баг хоорондоо:
-Өмнөх 12 удаагийн тоглолтод Бельгичүүд 5 удаа, Уэльс 4 удаа ялж байсан бол 3 удаа тэнцээгээр өндөрлөж байсан.
-Тэд Евро 2016-гийн сонгон шалгаруулалтад нэг хэсэгт орсон ба хоёр тоглолтод Бельгичүүд гоол оруулж чадаагүй.
Уэльс:
-Уэльс томоохон тэмцээний хагас шигшээд шалгарч байгаагүй.
-Бельгийн шигшээ баг ердөө гуравхан гоол алдаж, шөвгийн наймд шалгарсан бөгөөд тэр гурван гоол нь бүгд 56 дахь минутаас хойш сэлгээгээр орж ирсэн тамирчин оруулсан.
-Уэльсийн шигшээ баг Умард Ирландын шигшээ багийн эсрэг ердөө ганц л хаалга оносон цохилт хийсэн.
-Ааран Рамси Уэльсийн шигшээ багийн оруулсан сүүлийн таван гоолын гуравт нь шууд оролцсон байна.
-Уэльсийн шигшээ баг анх удаа томоохон тэмцээнд хоёр тоглолт дараалан хаалгандаа гоол алдаагүй явж байна.
Бельги:
-Бельгийн шигшээ баг хамгийн сүүлд 1986 оны ДАШТ-д шөвгийн дөрөвт үлдсэн.
-Кэвин Дэ Брюнэ Бельгийн төлөө хийсэн сүүлийн 12 тоглолтондоо 12 гоолд шууд оролцсон байна.
-Тэд сүүлийн гурван тоглолтондоо дараалан гоол алдаагүй.
-Эдин Азар Евро 2016-д 3 гоолын дамжуулалт өгсөн. Энэ нь түүний өнгөрсөн улиралд Премьер лигт өгсөн бүх гоолын дамжуулалтаас их тоо юм.
-Эдин Азар Унгарын шигшээ багийн эсрэг 12 удаа амжилттай хууралт гүйцэтгэсэн байна. Энэ нь 1980 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт.
Уэльс-Бельги тоглолтын өмнө | ||
Үзсэн: 2119 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.