
Өчигөдөр болж өндөрлөсөн шөвгийн наймын эхний тоглолт болох Польш болон Португалын шигшээ багуудын тоглолт торгуулийн цохилтоор шийдэгдэж улмаар Португалын шигшээ баг ялалт байгуулсан билээ. Энэ тоглолтын дараа болсон хэвлэлийн бага хуралд Польшийн шигшээ багийн дасгалжуулагч Адам Навалка бидний тоглолтонд үзэгчид маань сэтгэл хангалуун байгаа байх хэмээжээ.
Сэтгүүлчийн асуусан "Танай багийн хөгжөөн дэмжигчид та нарыг эх оронд чинь хэрхэн угтан авах бол. Сайн амжилт гаргасан гэх үү, эсвэл Португалыг давж гарч чадаагүйд сэтгэл дундуур байх уу." гэхэд
Навалка: "Энэ тэмцээнд хийсэн бидний тоглолтууд хөгжөөн дэмжигчдээ баярлуулж, баяр бахдал төрүүлсэн гэдэгт итгэж байна. Манай шигшээ ойрын хэдэн арван жил байгаагүй, сайхан амжилт гаргалаа. Тиймээс биднийг эх оронд маань сайхан хүлээн авна гэж бодож байна. Цаашдаа бусад багууд бидэнтэй арай хянуур, хүндэтгэлтэй тоглох байх. Нийт хөгжөөн дэмжигчиддээ баярласнаа илэрхийлээд, цаашдаа улам хичээж тоглоно гэдгээ амлаж байна." хэмээжээ
Адам Навалка: "Манай шигшээ ойрын хэдэн арван жил байгаагүй сайхан амжилт гаргалаа" | ||
Үзсэн: 2132 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.