Евро 2016-ийн шөвгийн наймын тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна. Шөвгийн наймын ээлжит нэгэн сонирхолтой тоглолт бол мэдээж хэрэг Уэльс болон Бельгийн шигшээ багуудын тоглолт билээ.
Тоглолт эхнээсээ тун сонирхолтой эхэлсэн бөгөөд Бельгүүд эхний 20 минутанд "бөмбөгдсөн" гэж хэлж болно. Энэ ч утгаараа тэд тоглолтын 13 дахь минутанд тооны харьцааг нээсэн юм. Харин тоглолтын 31 дэх минутанд Уэльсийн шигшээ багийн ахлагач Эшли Виллиамс булангаас ирсэн бөмбөгийг амжилттай мөргөснөөр тоглолыг тэнцүүлж чадсан. Эхний хагас өөр гоол ороогүй бөгөөд 1:1 харьцаатай өндөрлөлөө.
Тоглолтын хоёр дугаар үе тун удахгүй эхлэх гэж байна.
Уэльс болон Бельгийн шигшээ багуудын тоглолтын эхний хагас тэнцээгээр өндөрлөлөө | ||
Үзсэн: 2442 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.