
"Евро 2016" өндөрлөхөд гуравхан тоглолт үлдлээ. Өнөөдөр хагас шигшээгийн эхний тоглолт болно. Тодруулбал, Португал-Уэльсийн шигшээ багийн тоглолт долоодугаар сарын 7-ны 04:00 цагаас болох юм.
Өнөөдрийн тоглолтод Уэльсийн шигшээ багийн гол тоглогч болох Аарон Рамси, Бэн Дэвис нар оролцох боломжгүй болсон бол Португалын зүгээс Виллиам Карвальу торгуулийн улмаас оролцохгүй болсон.
Хоёр баг хоорондоо:
-Хоёр баг өмнө нь гурван удаа нөхөрсөг тоглолтод тоглож байсан.
-Тэр гурван тоглолтын хоёрт нь Португал ялалт байгуулсан.
-Хоёр баг хамгийн сүүлд 2000 онд тоглоход Португалчууд 3:0 харьцаатай ялалт байгуулж байжээ.
Португал:
-Португалчууд дэлхийн аварга болон Европын аваргын хагас шигшээд 6 удаа үлдэж байсан хэдий ч ердөө ганц удаа шигшээ тоглолтод шалгарч байсан.
-Португалчууд тав дахь удаагаа хагас шигшээд тоглох гэж байна.
-Португалчуудын Европын аваргын сүүлийн зургаан тоглолт үндсэн цагт тэнцсэн.
-Луис Нани Португалчуудын сүүлийн зургаан гоолын гуравт нь оролцсон.
Уэльс:
-Уэльсийн шигшээ баг энэ тоглолтод 10 гоол оруулсан. Зөвхөн Францчууд л тэднээс илүү буюу 11 гоол оруулсан.
-Уэльсийн шигшээ баг анх удаа томоохон тэмцээний хагас шигшээд шалгарч байна.
-Гарэт Бэйл энэ тэмцээнд нийт 14 удаа хаалга оносон цохилт хийсэн байна.
Португал-Уэльсийн багийн тоглолтоор хагас шигшээ эхэлнэ | ||
Үзсэн: 3134 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.