Шууд Chart

Тооройн төглийг аялал жуулчлалын брэнд болгоно

2016-07-07 14:48:28

Өвөрхангай аймгийн бизнес эрхлэгчид Богд сумын Арцбогдын нуруунд ургадаг тооройн төглийг тойруулан хашаа хатгажээ. Нэг га орчим талбайтай энэ төглийг хамгаалах ажлыг тус аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим санаачлан, 100 гаруй бизнес эрхлэгчийг татан оролцуулжээ. Дэлхийн “Улаан ном”-д орсон 1000 жилийн настай тоорой мод  манай улсад 100 хүрэхгүй байдгийн 42 нь Богд суманд ургадаг байна. Тиймээс аймгийн бизнес эрхлэгчид тооройн төглийг хашсан нь энэ модыг аялал жуулчлалын  брэнд болгох зорилготой юм.

Тооройн мод нь зөвхөн үндэслэхийн тулд хөрсөн  дор 500 жил, хөрсөн дээр ил гарч мөн 500 жил ургадаг. Энэ модыг элснээс дөнгөж цухуйж эхлэнгүүт мал идчихдэг байна. Зөвхөн тоорой ч гэлтгүй манай улсад маш олон төрлийн ховор мод ургадаг. Тиймээс аялал жуулчлалын чиглэлээр ашиглахын тулд хамгаалах нь чухал байгаа юм. Энэ талаар МУИС-ийн профессор, ой судлалын ухааны доктор Н.Баатарбилэгийн яриаг хүргэе.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Тооройн төглийг аялал жуулчлалын брэнд болгоно  
Үзсэн: 2246 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй