
Португалын шигшээ баг өнгөрсөн шөнө хүчирхэг Уэльсийн шигшээ багийг буулган авсанаар Евро 2016-н шигшээ тоглолтод шалгарсан эхний баг болсон билээ. Тэд шигшээ тоглолтод Герман болон Францын шигшээ багуудын ялсантай нь тоглох болно.
Португалын шигшээ баг өмнө нь 2004 оны ЕАШТ-ийн шигшээ тоглолтод шалгарч байсан хэдий ч тухайн үеийн битүү морьд болох Грекчүүдэд ялагдал хүлээсэн юм. Түүх давтагдаж Португалчууд шигшээ тоглолтод ялагаж магадгүй хэмээн олон хүн үзэж байгаа юм.
Энэ талаар Португалын шигшээ багийн дасгалжуулагч хэлэхдээ: 2004 оны тоглолтыг бол радиогоор сонсож байсан юм байна. Тухайн үед надтай хамтран ажиллаж байсан цөөнгүй тоглогчид 2004 оны шигшээд байсан учраас би энэ тоглолтыг сонирхох шаардлагатай байсан. Дараагийн асуултын тухайд бол мэдээж давуу тал бололгүй яахав. Хожигдлоо гээд шүүмжилж, буруушаах хүн байхгүй, харин ч магтаж сайшаах бол, ялсан тохиолдолд бидний гайхалтай амжилтийн талаар олон жил бичиж, ярих болно. Тэгэхээр сэтгэлзүйн хувьд мэдээж давуу талтай. Манай өрсөлдөгч заавал ялах ёстой гэсэн хүнд даалгавартай гарч ирнэ. Одоо ингээд дуусгая. хэмээжээ.
Фэрнандо Сантос: Би 2004 оны тоглолтыг радиогоор л сонсож байсан | ||
Үзсэн: 1544 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.