
Франц улсад зохион байгуулагдаж буй "Евро 2016" тэмцээний хагас шигшээ тоглолтууд өндөрлөлөө. Хагас шигшээгийн хоёр дахь тоглолтод талбайн эзэд Францчууд 2014 оны дэлхийн аварга Германы шигшээ багийн эсрэг тоглосон юм.
Францын шигшээ багийн эхний гоол 45 дахь минутад торгуулийн цохилтоос Антуан Гризманн оруулсан бөгөөд хоёр дахь гоолыг ч мөн адил Гризманн оруулсан юм. Ингэснээр уг тоглолтын гол баатар мэдээж хэрэг Антуан Гризманн тодорлоо.
Францын шигшээ баг долоодугаар сарын 10-11-нд шилжих шөнө Португалын багийн эсрэг шигшээ тоглолтод тоглох болно.
Талбайн эзэд шигшээ тоглолтод шалгарлаа | ||
Үзсэн: 1351 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.