Шууд Chart

Үхрийн мах 370 төгрөгөөр буурчээ

2016-07-22 12:26:55

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5870 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6995 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.8 хувиар буюу 130 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 3.9 хувиар буюу 370 төгрөгөөр буурсан байна. Ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6500төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байна. 

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.6 хувиар буюу 95 төгрөг, хонины цул мах 3.3 хувиар буюу 240 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 5600 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.


Үхрийн мах 370 төгрөгөөр буурчээ  
Үзсэн: 1389 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй