Шууд Chart

Өмнөговийн эмнэлэг мобайл технологитой болно

2016-07-28 17:04:56

Өмнөговь аймаг БНСУ-ын дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн мобайл технологийг нэвтрүүлэхээр болсон билээ. Иймд дээрх улсын Олон Улсын эрүүл мэндийн сан, Иргэдийн сангийн санхүүжилтээр хэрэгжих төслийн нээлт өнөөдөр боллоо. Тус төслийн хүрээнд тун удахгүй Солонгосын тал өвчний эрт илрүүлэлт, оношилгоо хяналтанд ашиглах мобайл тоног төхөөрөмж, хэрэгсэл, оношлуур, машиныг хүлээлгэн өгөх юм байна. Мөн дээрх тоног төхөөрөмж дээр ажиллах эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг ч дээшлүүлэх аж. Төсөл Манлай, Номгон, Гурвантэс зэрэг алслагдсан бүс нутагт хэрэгжинэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өмнөговийн эмнэлэг мобайл технологитой болно  
Үзсэн: 534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй