Шууд Chart

Эрэгтэйчүүдийн ДАШТ 20 удаа болоход Япончууд 15-д нь түрүүлжээ

2016-07-29 11:05:11

Сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ Монгол Улсад анх удаа маргааш, нөгөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Үүнд 23 орны сүмоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байгаа билээ.

Тус тэмцээний анхны үүдийг Япончууд 1992 онд нээсэн. Тэр цагаас хойш өдгөө 21 дэх удаагаа болох гэж байна. Харин манай улс 2009 оноос хойш өөрийн улсдаа зохион байгуулах саналыг Дэлхийн сүмо бөхийн холбоонд өгсний эцэст өнөөдөр ийнхүү биеллээ оллоо. Гэхдээ 2012 онд энэ жилийн ДАШТ-ийг Монголдоо зохиохын тулд Египет улстай өрсөлдөж ялсан.

Сонирхогчдын сүмогийн эрэгтэйчүүдийн ДАШТ 20 удаа зохиогдоход 15-д нь Япончууд, дөрөвт нь ОХУ, нэгт нь ХБНГУ-ын хүчтнүүд манлайлсан бол эмэгтэйчүүдийнх 2001 оноос хойш болж, ОХУ тав, Герман, Япон тус бүр хоёр удаа аваргалсан. Харин өнгөрсөн жил Украины бүсгүйчүүд түрүүлсэн юм. Украинчууд өмнө нь таван удаа дэд байрт шалгараад байсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Эрэгтэйчүүдийн ДАШТ 20 удаа болоход Япончууд 15-д нь түрүүлжээ  
Үзсэн: 624 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй