
Монгол Улсад анх удаа сонирхогчдын сүмогийн ДАШТ болох гэж байгаа ч манайх ес дэх орноор тодроод байна. Япончууд 1992 онд анх удаа дээрх тэмцээнийг өөрийн улсдаа найман жил дараалан зохион байгуулсан. Харин 2000 оноос Герман Улс нутагтаа хүлээн авснаас хойш Бразил, Польш, Эстони, Тайланд, Тайвань зэрэг улсад зохиогдсон юм. Сонирхуулахад дээрх тэмцээн эдүгээ 20 удаа зохиогдохдоо гурван удаа цуцлагдаж байжээ. Тодруулбал, 2003 онд САРС халдварт өвчний улмаас ХонгКонгт, 2009, 2011 онд Египетэд болох ёстой байсан тэмцээн мөн л халдварт ханиад, улс төрийн шалтгаанаас болж, цуцлагджээ.
2001 оноос эмэгтэйчүүдийн төрөл нэмэгдэж, энэ жил 12 дахь удаагаа болох гэж байна. Анхны тэмцээнд Германчууд түрүүлсэн бол Японы баг 2002, 2010 онд аваргалсан юм. Харин ОХУ-ын тамирчид зургаа, Узраин нэг удаа түрүүлээд байна.
Сонирхогчдын сүмог зохион байгуулах ес дэх орноор Монгол болов | ||
Үзсэн: 618 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.