
Сонирхогчийн сүмогийн Монгол Улсын болон Дэлхийн хошой аварга, "Дэлхийн тоглолт"-ын аварга, Америкийн нээлттэй тэмцээний есөн удаагийн аварга, сүмоч, жүжигчин У.Бямбажав сонирхогчийн сүмогийн ДАШТ-ээс хамгийн олон медаль хүртсэн Монгол сүмочоор тодорсон. Тэрбээр 2006-2007 онд дараалан түрүүлж, түүнээс хойш нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртээд байна.
Манай улс 1992 оноос сонирхогчийн сүмогийн ДАШТ-д оролцож, анхны жилдээ багаараа хүрэл медаль хүртэж байв. Харин 1994 онд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Б.Гантогтох нар түрүүлснээс хойш найман аварга төрөөд байна. Дархан аварга, А.Сүхбат, улсын харцага Б.Уламбаяр, сонирхогчийн сүмоч Г.Наранбат, У.Бямбажав нар хошой аварга болж, Р.Гантөгс, Б.Төрболд нар түрүүлсэн түүхтэй. Харин эмэгтэйчүүдээс 2010 онд Я.Дулмаа, өнгөрсөн жил Х.Сүнжидмаа аваргалсан билээ.
У.Бямбажав ДАШТ-ээс хамгийн олон медаль хүртжээ | ||
Үзсэн: 2002 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.