Шууд Chart

Сүмогийн ДАШТ-д Монголчуудын үзүүлсэн амжилт, баримт

2016-07-29 11:53:27

  • Сонирхогчдын сүмогийн ДАШТ-д манай улсын тамирчид 1992 оноос хойш оролцохдоо өдгөө найман аваргатай болоод байна.
  • Үндэсний бөхөөс Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, гавьяат тамирчин, дархан аварга А.Сүхбат, улсын гарьд Б.Гантогтох нар сонирхогчдын сүмогийн дэлхийн аварга цолыг хүртсэн.
  • Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Мөн тэрбээр 1994 оны ДАШТ-д 270 кг жинтэй үлэмж биет Эммануэл Ярброг ялж, шуугиан тарьж байв.
  • Хамгийн олон медаль хүртсэн нь У.Бямбажав бөгөөд тэрбээр хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртээд байна. Тэрбээр 2006 онд анх удаа түрүүлэхдээ 21 настай байжээ.
  • Эрэгтэйчүүд багийн төрөлд анх 1992 онд оролцохдоо хүрэл медаль хүртэж байсан бол энэ амжилтаа хоёр жил дараалан баталсан. 2007-2014 онд багийн дүнгээр хүрэл медалиас буугаагүй. Түүнчлэн 1995, 1996 онд дараалан мөнгөн медаль хүртэж, 2015 онд энэ амжилтаа бататгасан.
  • Эрэгтэйчүүдийн шигшээ багийн дүнгээр 11 удаа шагналт байр эзэлсэн.
  • Эмэгтэйчүүд 2001 оноос хойш ДАШТ-д оролцсон бөгөөд 2002 онд анхны хүрэл медалийг хүртсэн. Тэд 2005, 2010 онд дэд аварга болсон бол өнгөрсөн жил хүрэл дээр буусан.
  • Эмэгтэйчүүдээс 2010 онд Я.Дулмаа, 2015 онд Х.Сүнжидмаа дэлхийн аварга болоод байна.
  • Япон Улсад анх 1992 онд сонирхогчдын сүмогийн ДАШТ зохиогдсоноос хойш Герман, Польш, Бразил, Тайланд, Эстони, ХонгКонг, Тайвань улсад зохиогдсон бол манайд маргааш эхлэх гэж байна.
  • Манай улс анх удаа энэхүү тэмцээнийг зохион байгуулах гэж буйтай холбогдуулан их наран улсаас мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд нарын тэргүүтэй сүмочид эх орондоо ирээд байна.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Сүмогийн ДАШТ-д Монголчуудын үзүүлсэн амжилт, баримт   
Үзсэн: 2275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
box sudlaach [43.228.131.xxx] 2016-07-29 16:19
ene jil nutagtaa tvrvvlnee manai bag.
Hakuxogiin ah. [103.23.51.xxx] 2016-07-29 13:58
Goe yum aa,manai bag tamirchid alt avna gedegt itgel dvvren bna.amjilt hvsie bag tamirchiddaa.

Бидэнтэй нэгдээрэй