
Монгол Улсын гавьяат тамирчин, олоимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга С.Батцэцэгийн талаарх мэдээлэл “The Washington Post” сонинд гарчээ. Тодруулбал " “Рио-2016” олимпоос Монголын баг тамирчдаас медаль хүртэх хамгийн их итгэл хүлээсэн тамирчин бол 26 настай С.Батцэцэг. Тэрбээр “Лондон-2012” олимпоос хүрэл, ДАШТ-ээс хоёр алтан медаль хүртсэн. Сурагч байхдаа хоолойныхоо махыг авахуулж, эмнэлэгт хэвтэж байхдаа чөлөөт бөхийн оюутны ДАШТ Монголд зохиогдож байхыг телевизээр харсан. Тэгэхэд нь Монголын шилдэг эмэгтэй тамирчид түрүүлэхэд тэр чөлөөт бөхийн спортоор хичээллэхээр эргэлт буцалтгүй шийдсэн. Одоогоор тэр Улаанбаатар хотоос зайдуу "Говь" цогцолборт олимпийн бэлтгэл сургуулилтаа базааж байна. Монголчуудын хувьд үндэсний бөхөө дээдэлдэг. Чингис хааны үеэс уламжлагдан ирсэн спорт. Чингис хаан бөхийн чадварыг нь үндэслэн өөрийн дайчдаа сонгодог байсан гэх түүх бий. Монголчууд үндэсний соёл, уламжлалаа алдаагүй бөгөөд өдгөө жил болгон Үндэсний баяр наадмаа зохион байгуулдаг. Эрт дээр үеэс Монголын эрчүүд хүчтэй байсан бол өдгөө эмэгтэйчүүд нь ч ялгаагүй гэдгийг С.Батцэцэг болон чөлөөт бөхийн шигшээ багийнхан нь нотолж байна” хэмээн бичжээ.
С.Батцэцэгийн тухай мэдээллийг дэлхий дахинаа уншиж байна | ||
Үзсэн: 1816 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.