Шууд Chart

Д.Хүрэлхүү, Г.Ундармаа нар “Х түц”-д урилгаар тоглоно

2016-07-29 15:40:03

Хошин урлагийн “Х түц” продакшны уран бүтээлчид намар цагийн нээлтийн тоглолтоо ирэх сарын 18-нд эхлүүлэх гэж байна. Тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг, жүжигчин Н.Онон, Т.Бархүү нар тоглоно. Харин гавьяат жүжигчин Л.Баттулга оролцохгүй болохоо мэдэгджээ. Учир нь тэрбээр гавьяат жүжигчин Н.Ариунболдтой хамтарч АНУ-ын зарим хотод “Найзууд” нэртэй тоглолтоо элэг нэгтнүүддээ сонирхуулах гэнэ.

Сонирхуулахад тэдний шинэ уран бүтээлд Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Хүрэлхүү, жүжигчин Г.Ундармаа нар урилгаар оролцох аж.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Хүрэлхүү, Г.Ундармаа нар “Х түц”-д урилгаар тоглоно   
Үзсэн: 1301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй