
МҮОНРТ “Рио-2016” олимпийн наадмыг орон даяар шууд дамжуулан үзүүлэх эрхийг авсан билээ. Түүнчлэн Монголынхоо баг тамирчдын оролцох гол тэмцээнийг дэргэдээс нь үзэхийг хүсвэл тус телевизийн байрнаас тасалбарыг нь хямд үнээр худалдан авах боломжтой боллоо.
Уншигч та нээлт, хаалт болон наймдугаар сарын 6-нд эхлэх жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48, 7-нд эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 52, 8-нд эрэгтэйчүүдийн 73, эмэгтэйчүүдийн 57, 9-нд эрэгтэйчүүдийн 81, эмэгтэйчүүдийн 63 кг, 10-нд эрэгтэйчүүдийн 90, эмэгтэйчүүдийн 70 кг-ын жингийн барилдааны тасалбарыг 3000 рийл буюу 1277 ам.доллараар худалдан аваарай.
Харин наймдугаар сарын 17-нд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48, 58, 69 кг, 18-нд эмэгтэйчүүдийн 53, 63, 75 кг, 19-нд эрэгтэйчүүдийн 57, 74 кг, 20-нд эрэгтэйчүүдийн 86, 125 кг, 21-нд эрэгтэйчүүдийн 65, 97 кг-ын жингийн бөхчүүдийн барилдааныг 2100 рийл буюу 900 орчим ам.доллараар, наймдугаар сарын 17-ны чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 52, 75 кг-ын жингийн шөвгийн, 69 кг-ын алтан медалийн төлөөх, маргааш нь эрэгтэйчүүдийн 62, 75 кг-ын хагас шигшээ, 81 кг-ын алтан медалийн төлөөх барилдаан, эмэгтэйчүүдийн 51, 19-нд эрэгтэйчүүдийн 52, 64, 91 кг-ын жингийн бөхчүүдийн хагас шигшээ, эмэгтэйчүүдийн 60 кг-ын алтан медалийн төлөөх, 75 кг-ын жингийн, 20-нд эрэгтэйчүүдийн 56, 75 эмэгтэйчүүдийн 51 кг-ын жингийн алтан медалийн төлөөх, 21-нд эрэгтэйчүүдийн 52, 64, 91, эмэгтэйчүүдийн 75 кг-ын алтан медалийн төлөөх гал гарсан барилдааны тасалбарыг 140 рийл буюу 60 ам.доллараар худалдан авах боломжтой.
Түүнчлэн бокс, наймдугаар сарын 9-нд буудлагын медалийн төлөөх тоглолтын билет 100 рийл буюу 43 ам.доллараар эзэнээ хүлээж байна.
Анх удаа 50 гаруй Монгол тамирчнаа олимпийн дэвжээ рүү илгээсэн тул элэг нэгт та бүхэн дэргэдээс нь үзэхэд илүү “амттай” болох нь дамжиггүй.
Олимпийн зарим тэмцээний тасалбар хямд үнээр худалдаалагдаж байна | ||
Үзсэн: 815 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.