Шууд Chart

Н.Цэвэгням: Дахиж барилдахгүй гэж бодохоор тэс өөр нийгэмд очих гэж байгаа юм шиг санагдсан

2016-07-31 13:37:56

Их наран улсын мэргэжлийн сүмо бөхийн дэвжээн дээр Монгол тамирчдаа түүчээлэн гарсан эрхэм бол Монгол Улсын гавьяат тамирчин Кёкүтэнхо Нямжавын Цэвэгням юм. Сонирхогчийн сүмогийн ДАШТ-ийг үзэж сонирхохоор гурван хоногийн хугацаатайгаар эх орондоо ирээд байхад нь уулзаж, “Гэрт нь” буландаа урилаа.

Тэрбээр миний саналыг хүлээж авахаас цааргалсан ч эцэст нь зөвшөөрөв. Түүний Монгол дахь гэр нь Налайх дүүрэгт байдаг юм билээ. Зарим хүн түүнийг Улаанбаатар хотын хаа нэгтээ үнэтэй хаус худалдаж авчихсан, түүндээ хэсэг амраад буцдаг байх гэж боддог бол тэр тэс өөр ажээ. Тодруулбал, хүүхэд байхаасаа амьдарсан тус дүүргийн гэр хороололд нэг давхар хоёр өрөө байшин барьж амардаг байна. Тэр хэлэхдээ “Энд л би төрсөн. Цаашид ч эндээсээ холдохгүй. Өөр газар байхаар бие амардаггүй юм. Энэ байшиндаа ирэхээр сэтгэл цаанаасаа дулаахан болдог” гэв.

Гэхдээ түүний үндсэн гэр нь Японы нийслэл Токио хотод билээ. Цааш ярихдаа “Хотын дуу чимээнээс хол болохоор амар юм. Хүүхүүд ч гарч орж тоглохдоо түүртдэггүй. Манай хоёр том Монголд ирэх их дуртай. Нэг ирэхээрээ буцахгүй шүү л гээд байдаг. Өнгөрсөн өвөл ирээд буцахдаа “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр бөөн уйлаан болж байгаад явсан. Ийм сайхан нутагт хорогдолгүй яахав дээ” гэв.

Тэрбээр Налайхынхаа гэрт нэг их зүйл байрлуулдаггүй юм билээ. “Монголд ирэхдээ амралтын маягтай байж байгаад буцдаг болохоор энэ гэртээ нэг их тавилга байрлуулаагүй. Унтах ор, хоолоо хийж идэх тогоо, аяга, ус буцалгагч, хуучны телевизор гэх мэт л байна. Харин Токиод байгаа гэрт миний авсан шагнал, гэрэл зураг гээд янз бүрийн юм их бий” гэлээ.  

Түүнийг зодог тайлсан болохоор одоо л завтай болж байгаа болов уу гэхэд “Саяхан үс авхуулах ёслол болоход 10 орчим сар бэлтгэхдээ нэлээн ажилтай байлаа. Харин одооноос арай гайгүй болж байна. Би Озакэ Кайогийн “Томозума” дэвжээнд дагалдан багшаар ажиллаж байгаа болохоор бүр ч чөлөө завтай болсонгүй. Гэхдээ тамирчин байх үеийнхтэйгээ харьцуулахад харьцангуй амар юм. Би өмнө нь “Ошима” дэвжээнд харьялагдаж, бэлтгэл хийдэг байсан шүү дээ. Намайг зодог тайлсны дараа энэ дэвжээ хаагдаж, “Томозума” дэвжээтэй нэгдсэн. Манай дэвжээ 11 бөх, гурван багштай. Японд ийм 40 гаруй сургууль байдаг ч манайх дээгүүр эрэмблэгддэг” гэв.

Бидний яриа түүний зодог тайлсан тухай үргэлжлэхэд “Сүмочид “Зодог тайлаад үсээ авахуулахаар толгой хөнгөрдөг юм билээ” гэдэг байсан юм. Би үсээ авахуулсан чинь нээрээ хөнгөрсөн шүү. 20-иод жил толгойндоо хайч хүргүүлэлгүй явсан болохоор үсгүй болчихоор их сонин мэдрэмж төрдөг юм билээ. Тэр үед би уйлахгүй байя гэж бодсон. Гэтэл дэвжээнээс бууж ээжид үнсүүлсэн чинь өөрийн эрхгүй нулимс гарсан. Дахиж барилдахгүй гэж бодохоор тэс өөр нийгэмд очих гэж байгаа юм шиг санагдсан. Зодог тайлсан бөхчүүдийн боолттой хэсэгтэй үсийг сүмогийн холбооныхон хайрцагт хийгээд өгдөг юм билээ. Би Токиод байгаа гэртээ хадгалж байгаа” гэхээр нь таны жин нэлээн хасагдсан бололтой гэхэд “Өнгөрсөн жил 140 орчим байсан. Одоо 120 гаруй болж. Яваандаа улам багасах байх. Тэгээд ч би жингээ хасах бодолтой байгаа. Гэтэл Монголдоо гурав хонохдоо мах ихтэй хоол нэлээн идчихсэн чинь буцаад нэмчих шиг боллоо” гээд инээж суув.

Тэдний хүүхдүүд Японоор л ярьдаг юм билээ. Тиймээс “Та хүүхдүүддээ Монгол хэл заадаг уу” гэхэд “Үгүй. Гэхдээ намайг Монголоор ярихаар ойлгоод байх шиг байдаг ч Монголоор ярьдаггүй. Томыг нь Юүзүки, дундахыг нь Рэн, багыг Маяа гэдэг. Хүүхдүүдийн нэрийг эхнэр л өгсөн. Утгачлавал жимс, цэцэг навчтай л холбоотой юм билээ. Харин гэр бүлийн хүнийг маань Кейдо гэдэг. Намайг Япон хүнтэй суусан болохоор олон хүн “Монгол бүсгүйтэй яагаад суусангүй вэ” гэж асуусан. Японд анх очиход Монгол эмэгтэйчүүд битгий хэл залуучууд нь ч ховор байсан. Тийм үед надтай хамгийн ойр байж тусалж, дэмжсэн хүн бол миний эхнэр юм. Монгол ёс заншлыг ч сурч, мэдэх гэж их хичээдэг нь мэдрэгддэг. Гэхдээ би заавал тэг ингэ гэдэггүй. Одоогоор гэртээ хүүхдүүдээ хараад, хичээл, цэцэрлэгт нь хүргэж өгч, авдаг ажилтай. Анх танилцахад шүдний эмнэлэгт сувилагчаар ажилладаг байсан. Дундах хүүгээ бөх болгох бодолтой байгаа. Одоо жүдогийн дугуйланд явдаг. Ирээдүйд сүмогоор барилдуулахыг хүсч байна. Гэвч манай хүний сонирхол яаж эргэх бол гэж бодож байна” гэв.

Дээрх яриаг дуусгачихаад тэрбээр галын өрөө рүүгээ орж хоёр цэвэр ус барьж ирээд нэгийг нь надад өгч суудалдаа суухад нь "танай хадмууд таныг хэрхэн хүлээж авсан бэ гэдэг асуултаар үргэлжлүүлэхэд "Монголыг гадаадынхан Чингис хаанаар төсөөлж, хүндэлдэг. Чингисийн удмын хүүг хүргэнээ болгохдоо мэдээж дуртай байсан байлгүй гэхэд “Гэр бүл болохоосоо өмнө би тэднийхээр олон очиж, сайхан танилцсан байсан. Намайг үндэснийх нь спорт сүмогоор барилддаг гэхэд ихэд хүндэлсэн. Дараа нь гэр бүл болохоо хэлэхэд мөн л сайхан хүлээж авсан” гээд үгээ төгсгөлөө. 

Мөн тэр "“Намайг ганц нэг хүн сонгуульд өрсөлдөхгүй юмуу” гэж асуух болсон. Би чинь Японы иргэн болчихсон юм чинь болохгүй шүү дээ. Тэгээд ч надад улстөр зохихгүй. Үүнд би ямар ч сонирхолгүй. Ер нь намайг Японы иргэн болсныг ихэнх хүн мэддэггүй юм шиг байна лээ” гэв.

Тэрбээр 16-хан насандаа өөрийнхөө үл таних Япон Улс руу сүмо хэмээх бөхийн спортоор хичээллэхээр хүлгийн жолоо залсан. Мэргэжлийн сүмо дахь Монгол бөхчүүдийн алтан хараацайнуудын нэг гэж хэлүүлэхдээ ч ихэд таатай байдгаа нуугаагүй. Үнэндээ тэр өнөөдрийн их аварга Д.Дагвадорж, М.Даваажаргал, Д.Бямбадорж, М.Ананд нарт сүмогийн спортыг сонгоход нь нөлөөлж, амьдралыг нь ч улам дээшлүүлэхэд нөлөөлсөн. Мөн одоогоор дээд зиндаанд 38 буюу хамгийн ахмад настайдаа түрүүлсэн Монголын анхны, түүхэндээ хоёрт бичигдсэн хүн.

Бас нэгэн зүйл хэлэхэд тэрбээр гавьяат тамирчин, Кёкүшюүзан Д.Батбаяр, Кёкүтэнзан Б.Энхбат нартай сүмогоор анх хичээллэж байхдаа Япон хэлийг хамгийн түрүүлж сурсан удаатай. Тэд нэгэн удаа таксинд суугаад явж байхдаа Н.Цэвэгням жолоочтой нь Японоор ярьсаар байгаад хүрэх газраа очиход өнөө жолооч нь “Япон хүн байна гэж бодлоо шүү” гэж хэлсэн гэдэг. Өвөө нь лам хүн байсан болоод ч тэр үү төвд үсгийг ч гадарладаг гэсэн. Энэ нь түүнийг ой тогтоолт сайтай болгосон байж болох. Н.Цэвэгнямын хэтэрхий нямбай, хүнлэг, хөдөлмөрч зан нь зарим сүмочинд таалагддаггүй гэсэн. Мөн эмгэнэлтэй жүжиг, киног хоёр дахиа үзэхдээ ч уйлдаг гэсэн. Аав, дүү охин хоёр нь хааяа хөгжим тоглодог байсан болоод ч тэр үү тэрбээр дуу хөгжимд их дуртай. Ямар сайндаа Японд очоод нэг их удаагүй байхдаа гэр рүүгээ цүнх дүүрэн CD явуулж байсан удаатай.

Энэ мэтчлэн зүйлийг ярьвал төгсөшгүй мэт. Гэхдээ уншигч та түүнийг ямар хүн болохыг гадарласан гэдэгт итгэлтэй байна. Ийнхүү та бүхэнд фото сурвалжлагыг хүргэе.  

Монголын “Шадар гурван цэрэг” гэж хэлж болох Кёкүшюүзан Д.Батбаяр, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Кёкүтэнзан Б.Энхбат нарыг Японы 80 настай буурлаас найман настай балчир нь хүртэл андахгүй.

"Буянт-Ухаа" спортын ордноос гэрийн зүг хөдөллөө.

Ээж Я.Цэвэлмаагийн хамт.

Үс авхуулах үеэр ээж нь түүний цаашдын амьдралд улам их гэгээ өргөж, үг хэлэв.

Н.Цэвэгням гэр бүлийнхэнтэйгээ. Тэрбээр гурван эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй.

Сүмочид түрүүлэхдээ эзэн хааны цомыг гардсаныхаа дараа хүүгээ өвөр дээрээ авч ийнхүү суудгийг хараад "Би хэзээ нэгэн цагт ингэх юмсан" гэж мөрөөддөг байсан гэсэн. Гэтэл хүүгээ ой гарантай, өөрөө 38 настайдаа мэргэжлийн сүмод түрүүлж, хүслээ давхар давхар биелүүлсэн мөч.

 

Налайхчууд түүнийг саяхан "Хүндэт иргэн"-ээр өргөмжилж, эр хүний чимэг болсон  мөнгөн эмээлийг дурсгасан байна.

Уншигч та цаана нь харагдаж буй зургийн жаазыг хараад хэдэн оны үед "ид моодонд" орж байсныг мэдэх биз ээ. Түүний аав, ээж гэр бүл болж байхдаа энэүү жаазанд зургуудаа хийж, хоймортоо залж байж. Харин одоо ууган хүү Цэвэгням нь гэрийнхээ хойморт хүндтэй байр суурийг эзлүүлжээ. 

Түүнийг мэргэжлийн сүмод түрүүлэхэд Токиогийн сонины холбооны хамт олон энэхүү цомыг дурсгал болгон хадгалуулав. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Цэвэгням: Дахиж барилдахгүй гэж бодохоор тэс өөр нийгэмд очих гэж байгаа юм шиг санагдсан  
Үзсэн: 13354 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.131.246.xxx] 2016-11-09 17:34
Монгол улсыг голоод явсан хүнд юун их гавьяат энэ тэр өгдөгийн, ямар ч эх орон гэсэн сэтгэлгүй хүн байна. Хүүхдүүд нь хүртэл япон нэртэй хогийн гар вэ?
Зочин [203.59.109.xxx] 2016-09-11 20:09
Hentei suuj yaj amdrah n ene hunii ooriinh n huvi tavilan.16 han nastai huu ter hund hetcuug tuulaad iim ondorlogt hursen n gaihamshig.neg l saihan mongol zaluugiin l amdral.sainiig husie
Зочин [59.153.113.xxx] 2016-08-31 03:28
zayagui zolig tom bj chadsanguidee,,
suren [113.40.190.xxx] 2016-08-19 11:45
3-хан сая хүн амтай, юмны наад цаадахыг ойлгодоггүй, юм үзээгүй монгол хүмүүсийн дунд энэ хүнийг ямар мундаг ХҮН болохыг ойлгож, харж, мэдэрч чадах хүн үнэндээ цөөхөн байх аа даа. энэ хүн 130-аад сая хүнтэй япон улсад маш ихээр хүндлэгддэг, олон хүний хайрыг татсан хүн. 38 насандаа мэргэжлийн сүмод түрүүлнэ гэдэг хэн хүний хийж чаддаг зүйл биш. зөвхөн биеийн тамир тэнхээ төдийгүй маш их ухаан, сэтгэлийн хүчтэй байж байж л хийж чадах зүйл. тиймээс олон олон япон хүмүүсийн дунд би ч гэсэн мөрөөдлөөсөө буцахгүй бол хэзээ нэг цагт амжилтанд хүрч болох юм байна гэдэг итгэл найдварыг бий болгож, тэр чинээгээ маш олон хүний шүтээн болсон юм. дээр нь энэ сурвалжлагыг бичсэн сурвалжлагч ч гэж сурвалжлагч. модон үгтэй, модон асуулттай, бичиг найруулгын чадвар туйлын муу. дээрээс нь бичсэн зүйлээс нь, асуусан асуултаас нь л юуг амьдралынхаа үнэт зүйлийг болгодог нь харагдаж байна л даа: эд мөнгө, алдар хүнд.
suren [113.40.190.xxx] 2016-08-19 11:45
дээр нь энэ сурвалжлагыг бичсэн сурвалжлагч ч гэж сурвалжлагч. модон үгтэй, модон асуулттай, бичиг найруулгын чадвар туйлын муу. дээрээс нь бичсэн зүйлээс нь, асуусан асуултаас нь л юуг амьдралынхаа үнэт зүйлийг болгодог нь харагдаж байна л даа: эд мөнгө, алдар хүнд. япон сэтгүүлчид сурвалжлага авахын тулд өчнөөн төчнөөн юм болж байж авах ийм ярилцлагаар уншсан хүүхэд багачууд, ирээдүйдээ итгэл алдраад явж байгаа хүмүүст хэрэгтэй тустай сайхан юм хийчих боломж өчнөөн байхад нөгөө л танай байр, таны иргэншил гэсэн тэнэг асуултаа тавиад. үнэхээр монгол улсын ирээдүйд итгэл алдрах юм аа, ийм юм уншихаар. Харин Цэвэгням ахад бол улам бүр их амжилт хүсье. Тэр япон иргэншилтэй ч, бүгд л түүнийг Монгол хүн л гэдэг. Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа танд баярлалаа. Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Зочин [124.158.112.xxx] 2016-08-14 13:13
saihan buh shuu
enkh [59.153.112.xxx] 2016-08-11 23:48
Amjilt.Ta Mongoliin baharhal shuu.Eh ornoo urgelj bodoj yavaarai.Humuusiin sainaar bichsen zuilsiig l sanaj yavaarai.Az jargal eruul enkhiig husie!
Зочин [203.247.175.xxx] 2016-08-10 17:33
za yahav dee er hunii amidral, haana henteigee yaj amidrah ni ug ni hend ch hamaagui l um. Japan irgenshil avsan geed ad uzeed ch yah um bilee, ene hunii zam mur ni l ter. Japan irgen bolloo geed Mongol hun baihaa bolihgui bailgui dee. Mongol ruu business hiigeed hurungu munguu oruulaad uls orondoo ah duu nartaa dem bolood yavahad l bolooshte.
Зочин [203.169.50.xxx] 2016-08-08 03:35
Монголд хэрэггүй л хүн байгаа юм байна даа
Зочин [112.72.15.xxx] 2016-08-03 10:51
агуу юмаа, агуу хүмүүс агуу л байдаг юм байна. та нар бол үнэхээр монголын бахархал болсон хөвгүүд мөнөөсөө мөн гэдэгтэй хэн ч маргахгүй.та нартаа цаашидын бүх зүйл маш их амжилт хүсье.үнэхээр сайхан. бахархаад бахархаад ханашгүй.
С.Бямбадорж [122.201.17.xxx] 2016-08-01 09:47
Сумогийн Алтан хараацайнуудын нэг Цэвэгнямдаа халуун баяр хүргээд эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье
Зочин [112.72.8.xxx] 2016-08-01 09:28
eruul enh sain saihnig husie huuhduuddee mongol helee zaaj baigaarai
Зочин [108.48.34.xxx] 2016-08-01 08:47
Uu ug ni aav Hun huuhduudiinhee neriig ugdug du. Gehdee yahav dee zaaval tegeh geed baidaggui ch bolson yum uu da gej...
Зочин [202.9.42.xxx] 2016-07-31 20:56
за чи битгий хуц чамд ажилаа тайлагнах албагүй жонхуу минь хүндэлж явдаг шүү цэвэгнямыгаа амжилт
Зочин [203.169.50.xxx] 2016-08-08 03:36
Удахгүй намайг уихд сонгооч гээд далдганаад гүйх гэж байна даа
Зочин [103.57.93.xxx] 2016-07-31 20:18
Japanii irgen bolsonoo, huuhduudee Mongol hel zaaddagguigee baharhaj yariad bh hereg bn u? tenegduu hun bna daa
Зочин [59.153.112.xxx] 2016-07-31 19:22
Цэвэгнямдаа ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал хүсье.
дэмжигч [202.126.89.xxx] 2016-07-31 19:20
Төлөвхөн, даруухан, нүдэнд дулаахан, жинхэнэ боргил монгол сайхан хүүдээ хамгийн сайн сайхныг хүсье. Танай гэр бүлийн ариун голомт үргэлж бадарч, аз жаргалаар бялхаж байх болтугай
Зочин [150.129.140.xxx] 2016-07-31 18:31
Цэвэгнямд аз жаргал хүсье. Кёкүшүүзан Батбаяр хятад шиг сонин хар хувцас өмсчихсөн байх юм.
Зочин [83.78.77.xxx] 2016-07-31 17:46
Tand bolon tanai ger bul ur huuhduuded tani az jargal husen erooe
Зочин [79.82.4.xxx] 2016-07-31 17:09
buhchuud bugd iim teneg baidag yum u
Зочин [119.40.103.xxx] 2016-09-26 20:27
haramsaltai ym huuhduud ni mongol hel medehgui bas ypon nertei mongold bgaa ger ni yduu ene mongol er hun munuu

Бидэнтэй нэгдээрэй