Шууд Chart

Залуучуудын ангиллын медальтнууд өнөөдөр тодорно

2016-07-31 15:20:49

Монгол Улсад анх удаа сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ болж байна. “Буянт-Ухаа” спорт ордонд болж буй тус тэмцээний эхний өдөр буюу өчигдөр насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй баг болон ганцаарчилсан төрлөөр явагдсан. Өнөөдөр залуучуудын ДАШТ болон насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээр өндөрлөх юм.

Энэ удаагийн ДАШТ-д 23 улсын тамирчин өрсөлдөж байна. Өчигдөр багийн болон ганцаарчилсан төрөлд Монгол, ОХУ, Гүрж, АНУ, Герман, Польш, Украин, Япон зэрэг 18 орны баг өрсөлдсөн. Үүнээс ОХУ-ын баг алт, Монгол мөнгө, Украин, Японы багууд хүрэл медалийг хүртсэн билээ. 

Эмэгтэйчүүдийн багийн дэлхийн аваргад Монгол, Украин, Унгар, ОХУ, Польш, Герман, Япон, Тайланд зэрэг 11 орны баг өрсөлдсөн юм. 2016 оны ДАШТ-д ОХУ-ын бүсгүйчүүд шилдэг гэдгээ дахин нотолж, түрүүлсэн бол Монголын баг мөнгөн медалийн эзэд боллоо. Тэмцээний хүрэл медалийг Япон, Украины багууд хүртсэн.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Залуучуудын ангиллын медальтнууд өнөөдөр тодорно  
Үзсэн: 585 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй