Шууд Chart

“Олимпийн өвөө” 24 дэх олимпоо үзэх гэж байна

2016-08-03 11:52:41

“Олимпийн өвөө” хэмээн хүндлэгддэг ОУОХ-ны хүндэт гишүүн, 90 настай Ш.Магван гуай өчигдөр Рио-Де-Жанейро хотод хүрэлцэн очжээ. Анх 1977 онд Прага хотод болсон ОУОХ-ны чуулганаар тус холбооны гишүүнээр сонгогдож, 2009 онд хүндэт гишүүнээр өргөмжлөгдсөн тэрбээр энэ удаа зуны 24 дэх олимпоо үзэх гэж буй нь энэ юм. Тэрбээр 1972 оны Мюнхений олимпоос хойш 1984 оны Лос-Анже­лесынхаас өөр өвөл, зуны нэг ч олимпийг алгасаагүй юм. Рио-Де-Жанейрогийн “Windsor Marapendi” зочид буудалд байрласан Ш.Магван гуай МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагааны хамт өчигдөр эхэлсэн ОУОХ-ны ээлжит чуулганд оролцсон байна.

Сонирхуулахад олимпийн хотхоны “Cidade” байранд манай улсын баг тамирчид Казахстан, Узбекистан, Киргиз, Египет, Марокко, Суданыханы баг тамирчидтай байрлаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Олимпийн өвөө” 24 дэх олимпоо үзэх гэж байна  
Үзсэн: 1109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.42.xxx] 2016-08-03 23:30
Mundag hun shuu tand eruul enh Urt udaan naslahiig husen eruue buyntai buural mini

Бидэнтэй нэгдээрэй