Шууд Chart

Н.Нямдорж агсны нэрэмжит “Онон хатан ижий” яруу найргийн наадам болно

2016-08-03 15:30:35

Төрийн соёрхолт, яруу найрагч Н.Нямдорж агсны нэрэмжит “Онон хатан ижий” яруу найргийн наадам ирэх есдүгээр сарын 17-д Хэнтий аймгийн Батширээт сумын Соёлын төвд болно. Наадмын зорилго нь түүний туурвилыг олон түмэнд сурталчлан таниулах, уншигч уран бүтээлчдийг холбох, сумын иргэдэд яруу найрагч уран бүтээлчдийг уулзуулах, шинэ авьяастныг нээн илрүүлэх, сум орон нутгаа сурталчлах, сумын номын сангийн фонд баяжилтыг нэмэгдүүлэх, яруу найрагч уран бүтээлчдийн харилцан бүтээлээ солилцох, тэдний бүтээлийг таниулах, бахархлын жилийн ажлын хүрээнд сумаас төрөн гарсан яруу найрагч, уран бүтээлчдэдээ хүндэтгэл үзүүлэхэд орших гэнэ. Наадам дөрвөн үе шаттайгаар явагдах бөгөөд эхний шатны шалгаруулалтыг МЗЭ-ийн яруу найргийн үндэсний төв явуулж, эцсийн шалгаруулалтад 20, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймаг, Багануур дүүргийн салбар зөвлөлөөс тус бүр гурван яруу найрагчийг оролцуулна. Нэг, хоёрын давааны шалгаруулалт чөлөөт сэдвээр явагдах бол гурвын даваанд Н.Нямдоржид зориулсан бүтээл, дөрвийн даваанд таван яруу найрагч сэдэв сугалан таван минутад бүтээл туурвин дүнгээ гаргана. Найрагчид наадамд оролцуулах бүтээлээ энэ сарын 31 хүртэл МЗЭ-ийн 206 тоотод хүлээлгэн өгөх юм байна. 

Наадмын зохион байгуулагчаар Батширээт сумын ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, МЗЭ-ийн хороо, “Альфамоторс” ХХК, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан нар ажиллаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Нямдорж агсны нэрэмжит “Онон хатан ижий” яруу найргийн наадам болно  
Үзсэн: 2047 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй