Шууд Chart

Хоолонд нь нууцаар сэргээш хийсэн нь илэрч Н.П.Ядав цагаадлаа

2016-08-03 16:40:39

АНУ-ын Лас-Вегас хотод өнгөрсөн жил болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий 74 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Энэтхэгийн бөх Нарсингх Панчан Ядаваас бэлтгэл сургуулилтын үеэр энэ оны долдугаар сарын 5-нд авсан сэргээшийн шинжилгээгээр дианабол илэрч түүнийг “Рио-2016” олимпийн наадамд оролцуулахгүй гэх шийдвэр гарсан. Ингэснээр түүний оронд олимпийн мөнгө, хүрэл медальт Сушил Кумар, залуу тамирчин Парвин Ран нар олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байлаа. Н.П.Ядав хүсэлт гаргасны дагуу Энэтхэгийн сэргээшийн эсрэг агентлагаас цагдаагийн байгууллагатай хамтран мөрдөн шалгалт ажиллагаа явуулсны үр дүнд сэргээш огт хэрэглээгүй, харин хорон санаатнууд түүний хоолонд стероид нууцаар хийсэн нь илэрч8 тэрбээр цагаадаж8 олимпийн наадамд оролцохоор болжээ. Өмнө нь түүнийг утсаар заналхийлж байснаас бие хамгаалагчтай явдаг болсон байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хоолонд нь нууцаар сэргээш хийсэн нь илэрч Н.П.Ядав цагаадлаа  
Үзсэн: 12856 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Мөнхжаргал [103.57.93.xxx] 2016-08-03 23:25
Ашгүй хүн хаздаг Сушил Кумар Олимпийн гадна үлдэж.
Зочин [122.254.111.xxx] 2016-08-03 17:48
У.Баяраа мэдээ шааж тавихаа болилдоо

Бидэнтэй нэгдээрэй