Шууд Chart

Ц.Цогтбаатар Гватемалын тамирчинг ялбал Финландын тамирчинтай хүч үзнэ

2016-08-05 11:28:25

Бразилийн Рио-де-Жанейро хотноо зуны олимпийн XXXI наадмын нээлт маргааш 08:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн наадамд Монголын 43 тамирчин спортын есөн төрөлд өрсөлдөх билээ. Өнөөдрийн хувьд байт харвааны тамирчин ОУХМ Ж.Гантөгс урьдчилсан харвааг хийх юм.

Харин маргааш жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзэх Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдах Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг нар жүдочдын салхийг хагална.

Ц.Цогтбаатар эхний тойрогт Гватемалын тамирчин Ромас Жозетой оноолт таарчээ. Манай бөх түүнийг ялвал хоёрдугаар тойрогт Финландын тамирчин Рэинваллтай барилдана.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүч үзэх М.Уранцэцэг "А" хэсгийг тэргүүлж байгаа билээ. Тэрбээр эхний тойрогт хийлсэн бол дараагийн тойрогт Австрали, Францын бөхийн аль хожсонтой нь дэвжээнд гарна.

Манай тамирчдын барилдаан Улаанбаатарын цагаар маргааш 22.00-ээс эхэлнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Цогтбаатар Гватемалын тамирчинг ялбал Финландын тамирчинтай хүч үзнэ   
Үзсэн: 953 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй