
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-д Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр “А” хэсэгт барилдахаар болжээ.
Тэрбээр эхний тойрогт ДАШТ-ий мөнгөн медальт Кубын тамирчин Хосе Арментеростой учраа таарсан байна. Манай тамирчны хэсгийг Азербайжаны бөх Элмар Гасимов тэргүүлэх бол 2012 оны олимпийн аварга ОХУ-ын Тагир Хайбулаев ч багтжээ.
Н.Түвшинбаярын барилдаан энэ сарын 11-нд эхэлнэ.
Н.Түвшинбаярын барилдаан ирэх пүрэв гарагт эхэлнэ | ||
Үзсэн: 972 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.