Шууд Chart

Оюун ухаанаа цэвэршүүлье гэвэл явган яв

2013-10-16 18:12:11

Хүний бие организмын үйл ажиллагаанаас буй болсон ихэнх илүүдэл нь бөөрөөр дамжин гадагшилдаг бол харин нүүрс хүчлийн давхар исэл гээч нь уушгиар дамжин гадагшилж байдаг юм. Уушгины ачаар цус нь хүчил төрөгчөөр баяжин тод улаан өнгөтэй болон хувирч байдаг. Дараа нь зүрхэнд очиж бүх судсаар дамжин биеийн эд эрхтнүүдэд түгэн тархдаг байна. Ийм болохоор нэг хэвийн хөдөлгөөнгүй байдал нь цусны эргэлтийн энэ үйл явцыг удаашруулдаг. Өөрөөр хэлбэл цус мууддаг. Шинэхэн улаан цус биеэр тархаж амжилгүй өтгөрдөг гэж ойлгож болох юм.
Ялангуяа компьютерын ард удаан хугацаагаар хөдөлгөөнгүй сууснаар хөлийн шилбэний гүн судсанд цусны бүлэгнэл үүсэх аюултай. Иймд суугаа ажилтай хүмүүсийн хувьд цаг тутам арваас арван таван минут босч идэвхитэй хөдөлгөөн хийж байх нь юу юунаас илүү чухал. Машины ард жолоо барьдаг хүмүүст ч энэ бас хамаатай. Дасгал хийж хөдөлгөөнд орсноор биед хуримтлагдсан хорт бодисууд гадагшилдаг. Өөрөөр хэлбэл цусны эргэлт түргэсч. эд эсийн цусан хангамж сайжирч, тэжээлээр хангагдан илүүдэл хорт бодисыг хөлс, ялгадсаа гадагшлуулдаг байна.
Ихэнх хүмүүс хөлөө ачиж байдаг. Тэгвэл хөлөө ачиж суух ёсны муу зуршилд тооцогдоно. Яагаад гэвэл хөлөө ачиж суух үед хөлийн өвдөгний доогуурх судас дарагдсанаар судасны цусны эргэлт саатдаг. Иймд нуруу шулуун хөлөө шалан дээр тавьж суух хэрэгтэй. Хөлөө унжуулж суухад судсанд хэт их даралт үүсдэг. Иймд бага насны хүүхэд суух үед хөл нь шаланд хүрэхгүй тохиолдолд хөлний доор ивээс өндөрсгөгч тавьж өгч байх шаардлагатай.
Явган явахад хүний биеийн бүх хэсгүүд хөдөлгөөнд ордог. Хөдөлгөөнд орж буй эсэхийг өөр дээрээ шалгасан ч болно. Юу гэвэл алхаж байх үедээ бэлхүүснээсээ барихад дотоод булчингууд нь алхах бүрт эрчимтэй хөдөлж буй нь мэдрэгдэнэ. Өөр ямар ч дасгалын үед ингэж эд эрхтэн нэгэн жигд бүгд ажиллагаанд ордоггүй юм байна. Явган явахад биеийн бүх хэсэг хөдөлгөөнд орсноор цусны эргэлт эрс сайжирдаг.
Хурдан алхвал бүр ч сайн. Хэрвээ зүрх судасны элдэв өвчнөөр өвчлөхгүй байхыг хүсвэл өдөр бүр боломжоороо аль болох олон км алхаж байх хэрэгтэй.
Явган явахад тусгай тоног төхөөрөмж хэрэггүй, ямар ч мөнгө зарлага танаас гарахгүй. Эрүүл агаарт гадаа алхах боломж муу байвал гэртээ, тагтан дээр гараад дороо алхахад сайн нөлөөтэй. Алхахдаа гол нь сэтгэл санаа тайван. толгойгоо дээр ергөж, нуруугаа цэхлэн, гэдсээ татсан байх хэрэгтэй. Амьсгалаа бүр хэвлийгээсээ гүнзгий аваарай. Цус судсаар гүйхдээ хүний бие махбодийг цэвэршүүлж байдаг бол явган алхаснаар эрүүл мэнд сайжирч, оюун ухаан тань цэвэршдэг гэдгийг мартаж болохгүй юм шүү.


Оюун ухаанаа цэвэршүүлье гэвэл явган яв  
Үзсэн: 1777 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-16 19:58
bayarlalaa

Бидэнтэй нэгдээрэй