БНХАУ, БНСУ, Япон Улсын Байгаль орчны сайд нарын гурван талт уулзалт (TEMM)-ын "Элсэн болон шороон шуурганы I дүгээр ажлын хэсгийн хурал” Цаг уур, орчны шинжилгээний газарт зохион байгуулагдаж байна.
Байгаль орчны сайд нарын гурван талт уулзалт буюу TEMM-ийн хүрээнд байгуулагдсан Элсэн болон шороон шуурганы I дүгээр ажлын хэсэг 2008 оноос хойш элсэн болон шороон шуурганы мониторинг, урьдчилан мэдээлэх тогтолцоо, мэдээлэл солилцооны чиглэлээр идэвхтэй хамтран ажилладаг. Монгол Улс энэхүү үйл ажиллагаанд ажиглагч улсын хувиар тогтмол оролцож, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухааны мэдээлэл, туршлага солилцоход өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн.
Энэ удаагийн 19 дүгээр уулзалт нь элсэн болон шороон шуурганы гол эх үүсвэр бүс нутгийн нэг болох Монгол Улсад, тэр дундаа UNCCD COP17-ын хүрээнд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.
Элсэн болон шороон шуурга нь олон салбарт нөлөөлдөг, агаар мандал болон газрын гадаргын харилцан үйлчлэлээс үүсдэг, урьдчилан мэдээлэхэд төвөгтэй байгалийн үзэгдэл учир бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагааны механизм туйлын чухал юм.

| Элсэн болон шороон шуурганы I дүгээр ажлын хэсгийн хурал эхэллээ | ||
| Үзсэн: 75 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.