
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 30-ны өдөр буюу өнөөдөр Улаанбаатар хотод хүчтэй аадар бороо орж, үер бууж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.
Үүнээс гадна есдүгээр сарын 2-нд ихэнх нутгаар, бусад хугацаанд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, хугацааны сүүлчээр цочир хүйтрэх төлөвтэй байна.
2016 оны наймдугаар сарын 30-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 17 цагт 18 хэм, 20 цагт 16 хэм дулаан байна.
Онцгой байдлын ерөнхий газар
АНХААР: Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 2446 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.