
Монгол Улсын миссүүд гадаад руу явж, олон улсын миссийн тэмцээнд оролцдог. Тэгвэл анх удаа олон улсын миссийн тэмцээн болох "Face of beauty international 2016" тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахаар болсон байна.
"Face of beauty international 2016" олон улсын тэмцээн есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 9-ний хороонд Улаанбаатар хотод болно.
Дэлхийн 60 гаруй орны миссүүд Улаанбаатар хотод цугларах юм. Тэмцээний төгсгөлийн ёслолын үйл ажиллагааг 10 гаруй улсад шууд дамжуулахаас гадна 300 гаруй жуулчин, гадны томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид манай улсад ирэх аж. Харин тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүй чухам хэн байх нь одоогоор таамаг төдий байна.
Тус тэмцээн нь дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигддэг. Монгол Улс энэхүү тэмцээнийг 2013 оноос хойш эх орондоо зохион байгуулах хүсэлтийг удаа дараа тавьжээ. 2016 онд Шинэ Зеланд, Австрали, Тайвань улстай өрсөлдөж, улмаар Монгол Улс зохион байгуулах албан ёсны эрхийг авч чадсан байна.



"Face of beauty international” дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигддэг | ||
Үзсэн: 1568 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.