
Орхон гол, Хүдэр голын бүс нутгаар уул уурхайн олборлолт замбараагүй явагдсанаас болж байгаль орчин сүйдэж, гол ус бохирдож байгаа тухай мэдээллийг бид өмнө нь мэдээлж байсан.
Хэрвээ уурхайн хаалтын төлөвлөгөөг тухайн газарт ашигт малтмал олборлолт явуулахын өмнө гаргадаг зохицуулалт манайд үйлчилдэг байсан бол дээрх шиг асуудал гарахгүй байх боломж байв.
Байгалийн болон технологийн нөхөн сэргээлт дангаараа уурхайн хаалт биш. Тухайн газарт уурхай хаагдсаны дараа нийгэм, эдийн засагт ашигтай ямар зүйл хийж болох боломжийг судлах нь уурхайн хаалтын гол зорилго. Манайд ийм орчныг бүрдүүлэхийн тулд компаниуд эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай.
Шинээр боловсруулж байгаа хуулийн хүрээнд уурхайн хаалтын төлөвлөгөөг уурхайг ашиглаж эхлэхээс өмнө гаргадаг байх олон улсын жишгийг манай улс мөрддөг болно. Мөн уурхайн хаалттай холбоотой дүрэм журмыг боловсронгуй болгохоор ажиллаж байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрүүдээс хүлээн авч үзээрэй.
Уурхайн хаалтын дүрэм, журмыг боловсронгуй болгох шаардлагатай | ||
Үзсэн: 1205 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.