Шууд Chart

“Торгоны зам” хөл бөмбөгийн тэмцээнд ХААИС-ийн тамирчид оролцов

2016-09-26 16:53:26

БНХАУ-ын Өвөр Монголын багшийн их сургуулиас зохион байгуулсан “Торгоны зам” цомын төлөөх олон улсын оюутны хөл бөмбөгийн тэмцээнд ХААИС-ийн баг тамирчид амжилттай оролцоод ирлээ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын багшийн их сургуульд энэ сарын 9-13-нд зохион байгуулагдсан оюутны олон улсын хөл бөмбөгийн тэмцээнд ХААИС-иас багийн ахлагч, менежрээр Б.Батзориг, багийн ахлах дасгалжуулагчаар С.Амгаабазар, туслах дасгалжуулагчаар Ц.Мөнх-Эрдэнэ, багийн эмчээр Ж.Пүрэвсүрэн, тамирчнаар багийн ахлагч Б.Төгсбилэг, Б.Мөнгөнбагана /ЭЗБС/, П.Тэнгис, Х.Мөнхтөр, Э.Пүрэвдорж, А.Тэмүүжин /ИТС/, Ж.Цогт-Очир, Э.Энх-Орчлон, Г.Нямжав /АЭС/, Б.Барсбаяр /МЭС/ нар оролцоод ирлээ. Тэмцээнд Монгол Улсаас Монгол Улсын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Оросын Холбооны Улсаас Москвагийн Их Сургууль, Гадаад худалдаа, эдийн засгийн их сургууль, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Бээжингийн Их сургууль, Шанхайн Их сургууль, Өвөр Монголоос Өвөр Монголын Их сургууль, Өвөр Монголын Багшийн Их сургуулийн тамирчид тус тус оролцлоо.



Тэмцээний нээлтийн ажиллагаанд ХААИС-ийн Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Батчулуун оролцож үг хэллээ. Тэмцээний анхны тоглолтыг Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Өвөр Монголын Багшийн Их Сургуулиуд хийж, Өвөр Монголын “Одон” телевиз, “IMFC” телевиз шууд дамжуулав.

Манай баг хэсэгтээ Өвөр монголын багшийн их сургуульд 5:4-өөр хожигдож, ОХУ-ын Гадаад худалдаа, эдийн засгийн их сургуультай 1:1 харьцаатай тэнцэж, Бээжингийн их сургуулийг 3:2 харьцаатайгаар хожсноор хэсгээсээ 2-р байраар гарч Б хэсэгээс 1-р байраар гарч ирсэн Өвөр монголын их сургуулийн багтай хүнд хэцүү тоглолт хийж 5:4 харьцаагаар хожигдсон байна. Энэ тоглолтод манай багийн 2 тамирчин бэртэл авч, 2 тамирчин улаан хуудас авснаар дараагийн тоглолтыг өнжихөөс аргагүй байдалд орсон билээ. Хамгийн сүүлийн тоглолтоо хүрэл медалийн төлөө Өвөр Монголын багшийн их сургуультай хийж 6:2 харьцаагаар хожигдсноор 4-р байрт шалгарсан байна. 


“Торгоны зам” хөл бөмбөгийн тэмцээнд ХААИС-ийн тамирчид оролцов   
Үзсэн: 1503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй