
“Алтан шаахай” шагналыг Европ тивийн улсуудын лигийн тэмцээнүүдээс хамгийн олон гоол оруулсан тамирчинд олгодог уламжлалтай. Өнгөрсөн улирал Испанийн аварга шалгаруулах “Ла лиг”-ийн тэмцээнд “Барселона” клубын довтлогч Луйс Алберто Суарес Диаз 40 гоол (80 оноо) оруулсан амжилтаар, энэ жилийн “мэргэн бууч” боллоо. Энэ шагналыг түүний багийн анд Лионел Месси 3 удаа хүртэж байсан юм. Мөн 2010 оноос хойш Криштиану Роналду, Лионел Месси, Луйс Суарес гэсэн 3 тамирчин л энэ шагналыг ээлжлэн хүртэж байна. Луис Суарес энэ нэр хүндтэй шагналыг гардуулахх ёслолд охин Дельфина, хүү Бенжамин нарын хамтаар очжээ.
Анх 1967–1968 оны улирлаас Францын “Лэкип” сэтгүүл уг шагналыг олгож эхэлсэн байдаг. Киприйн Хөлбөмбөгийн Холбоо манай лигт 40 гоол оруулсан тоглогч байсан гэж зарласаны дараа “Лэкип” сэтгүүл уг шагналаа 1996 оныг хүртэл албан ёсны бус гэж тооцох болсон. Энэ хугацаанд ивээн тэтгэгч “Адидас” компани дангаар шагналыг гардуулж байв. Мөн 1990–1991 оны улирлын мэргэн бууч Дарко Панчев 2006 оныг хүртэл шагналаа гардан авч чадаагүй түүхтэй.
1996 оноос хойш шагналыг шинэ дүрмийн дагуу олгох болсон. Тэр үеэс Европын шилдэг спортын сэтгүүлчид “Алтан шаахай” шагналын эзнийг тодруулах болсоноор сул лигт олон гоол оруулсан тоглогчоос илүү том лигт цөөн гоол оруулсан тамирчин энэ шагналыг хүртэх магадлал өндөр байх системийг гаргасан ажээ. Европын тэмцээнүүдэд багуудынх нь үзүүлсэн амжилтыг харгалзан тогтоож, ЕХХ-ны коэффициентээр лигүүдийг эрэмбэлдэг бөгөөд эхний 5 байрт жагссан лигийн тоглогчдын оруулсан гоолыг 2-оор, 6-21 дүгээр байранд бичигдсэн лигийн тамирчдын оруулсан гоолыг 1.5-аар үржүүлж оноог тооцох болсон байна.
2014 онд “Барселона” клубт нэгдсэн 29 настай довтлогч Луйс Суарес Католоны багийн төлөө “Ла лиг”-т 70 тоглолтод оролцож, 62 гоолыг оруулаад байгаа юм.
Европ тивийн лигийн тэмцээнүүдийн 2015/16 оны улирлын шилдэг "мэргэн буучид":
-Luis Suárez (Barcelona): 40 гоол
-Gonzalo Higuaín (Nápoles): 36 гоол
-Cristiano Ronaldo (Real Madrid): 35 гоол
-Zlatan Ibrahimović (PSG): 38 гоол
-Leo Messi (Barcelona): 26 гоол
-Harry Kane (Tottenham Hotspur): 25 гоол
"Алтан шаахай" шагналыг сүүлийн 10 жилд дараах тамирчин хүртээд байна.
2005-06 Luca Toni (Fiorentina): 31 гоол
2006-07 Francesco Totti (Roma): 26 гоол
2007-08 Cristiano Ronaldo (Roma): 31 гоол
2008-09 Diego Forlán (Atlético Madrid): : 32 гоол
2009-10 Lionel Messi (Barcelona): 34 гоол
2010-11 Cristiano Ronaldo (Real Madrid): 40 гоол
2011-12 Lionel Messi (Barcelona): 50 гоол
2012-13 Lionel Messi (Barcelona): 46 гоол
2013-14 Cristiano Ronaldo (Real Madrid) / Luis Suárez (Liverpool): 31 гоол
2014-15 Cristiano Ronaldo (Real Madrid): 48 гоол
2015-16 Luis Suárez (Barcelona): 40 гоол
О.Сонинбаяр
Луйс Суарес Европын “Алтан шаахай” шагналыг хоёр дахь удаагаа хүртлээ | ||
Үзсэн: 1283 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.