Шууд Chart

Загас агнах зөвшөөрлөө онлайнаар авч болно

2016-10-21 16:28:01

Загас агнах тусгай зөвшөөрлийг онлайнаар олгодог боллоо. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам,  Хэнтий аймгийн БОАЖГ, тус аймгийн Дадал, Норовлин, Баян-Адрага, Биндэр, Батширээт сумдын Засаг даргын тамгын газар, Онон голын загас агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч “Онон голын загасчдын клуб” хамтран энэ ажлыг туршилтаар хэрэгжүүлж эхэлжээ. Тодруулбал, та www.ezagas.mn вэб сайтад бүртгүүлж Хэнтий аймгийн нутаг дахь Онон голд загас агнах тусгай зөвшөөрөл авах боломжтой.

Энэ туршилтын ажил амжилттай болсон тохиолдод цаашид орон даяар загас агнуурын зөвшөөрлийг ийнхүү онлайнаар олгодог болох юм байна.

Уншигч та бүхэнд зөвшөөрөл хэрхэн авах талаарх зөвлөгөө хүргэе.

https://www.ezagas.mn/fish-price  вэб сайт руу хандахад загасны зөвшөөрөл олгох систем гэсэн бичиг хамгийн эхэнд нүдэнд тусна. Доор нь зөвшөөрөл авах гэсэн цэс бий. Тэнд та өөрийн мэдээллийг оруулж бүртгүүлэх ёстой юм. Дараагийн хуудсанд Зөвшөөрөл авах гэсэн товчлуур дээр дарахад үүнтэй холбоотой бүх мэдээлэл, танилцуулга таны өмнө гараад ирнэ. Эндээс барих загасныхаа нэр/зүйл, тоо, агнуурын аль бүсээс барихаа сонгоно. Тэгээд хэзээ барихаа сонгоно. Дараа нь хэдэн загас барихаа бичнэ. Тэгэхэд төлбөр нь автоматаар гараад ирнэ. Төлбөр төлөх цэс рүү ороод аль банкаар төлөхөө сонгоод шилжүүлнэ.  Энд онцлох нэг зүйл бий. Нэг зөвшөөрөл нь 3 хоногийн хугацаанд хүчинтэй, 10 ширхэгээс илүүгүй загас барих эрх олгоно. Загас барих зөвшөөрлийн бичгийн үйлчилгээний хураамж нь 10 мянган төгрөг. Дээр нь загасны төлбөр нэмэгдэнэ.  

IOS болон Android үйлдлийн системтэй гар утастай хүмүүс www.ezagas.mn руу ороод эдгээрт зориулж боловсруулсан апликейшнийг үнэгүй татаж авч болно. Та бүхэн ezagas мобайл аппликейшн ашиглан зөвшөөрлөө авах, бас шалгах боломжтой. Мөн өөрийн зөвшөөрлийн талаарх мэдээллийг g-mobile гар утаснаас 131516 тусгай дугаарт энгийн тарифаар мессеж бичиж авч болно. Түүнчлэн анхаарах ёстой нэг зүйл бий. Та барьсан загасныхаа био мониторингийн мэдээллийг заавал оруулах ёстой. Учир нь, таны оруулсан мэдээлэл цаашид загасны зүй зохистой ашиглалтын хэмжээг тогтооход ач холбогдолтой суурь мэдээллийг бүрдүүлэхэд нэмэр болох юм.

 


Загас агнах зөвшөөрлөө онлайнаар авч болно  
Үзсэн: 4510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [59.153.112.xxx] 2016-10-21 19:59
59.153.87.xxx, 139.5.218.xxx энэ хоёр гар торддог, сэрээддэг, дэлбэлдэг бясдаанууд байналдаа.
zochin [59.153.87.xxx] 2016-10-21 17:18
Hutsvaa
Зочин [139.5.218.xxx] 2016-10-21 16:45
БОЛЬЁ ОО

Бидэнтэй нэгдээрэй