Шууд Chart

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй орнуудын 8-д жагсаж байна

2016-10-27 11:16:51

Манай улс Парисын хэлэлцээрт нэгдэн орсон талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Тодруулбал, Монгол Улс Парисын хэлэлцээрт   дэлхийн улс орнуудаас эхний  24 дүгээрт  нэгдсэн орон болсон юм.

Уур амьсгалын өөрчлөлт  Монгол Улсад илүү хүчтэй тусч буйн нэг илэрхийлэл нь өнгөрсөн зун Ганга нуур ширгэсэн явдал юм.

Манай улс Парисын  хэлэлцээрт нэгдэн орсноор уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, хөгжиж байгаа улс орнуудад санхүү, техник технологи, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх механизмуудад хамрагдах боломж бүрдсэн. НҮБ-ын Уур амьсгалын ногоон санд жил бүр 100 тэрбум ам. доллар хуримтлуулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээнд зарцуулж эхлэх гэж байна.  БОАЖЯ  энэ сантай идэвхтэй хамтран ажиллахаар хэд хэдэн төслийн санал хүргүүлжээ.  Мөн тус сангаас үзүүлж байгаа бэлэн байдлыг хангах дэмжлэгт бүрэн хамрагдаж Үндэсний хэрэгжүүлэгч нэгжүүдтэй болохоор ажиллаж байгаа аж.

Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж, хохирол амсаж буй орны наймдугаарт Монгол Улс жагсаж байна. Өөөрөөр хэлбэл, манай улс агаар, ус, хөрсний бохирдлоороо Зүүн Азийн орнуудад дээгүүр яваа гэсэн үг.

Монголын уур амьсгалын өөрчлөлтөд хоёр гол зүйл нөлөөлж буй. Нэгдүгээрт, эрчим хүч үйлдвэрлэл, хоёрдугаарт, тээврийн асуудал. Манайд ялгаруулж байгаа хүлэмжийн хийг хязгаарлах, дээр нь түүхий нүүрсний хэрэглээг багасгах шаардлага бий. Түүхий нүүрсний хэрэглээг бууруулахын тулд эрчим хүчний өвлийн шөнийн тарифын зөрүүний асуудлыг шийдэх боломж байгаа. Нийтийн тээврийн асуудлаа цэгцлэхгүйгээр хүлэмжийн хийг бууруулж чадахгүй. Монголын хүн амын 40 орчим хувь тээврийн хэрэгсэлтэй бөгөөд үүний нэлээд хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна. Тиймээс татварын бодлогоор аль болох хүлэмжийн хий бага ялгаруулах тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх, хил гаалиар нэвтрүүлэх хэрэгтэй гэдгийг салбарын яамнаас хэлж байна.

Нэмж мэдээлэхэд, манай улс  2030 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болсон  хүлэмжийн хийн ялгаралтаа 14 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна.

 


Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй орнуудын 8-д жагсаж байна  
Үзсэн: 2837 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.5.202.xxx] 2016-10-27 14:51
Байгал орчны яам мод тарих ажлыг Атрын аян шиг далайцтай хийгээд өгөөчээ, цөлжилт газар авч байхад Ой модны агентлаг гэдэг газар чимээгүй л бгаад бсан юу хийсийн бүү мэд, баахан хүн л цалинжуулаад байснаас цаашгүй, ард түмэн маш их итгэж хүлээсэн, ногоон хэрэм хөтөлбөр юу хийсийн бүү мэд алга болсон, ард түмэн маш их итгэж хүлээж байсан, уг хөтөлбөрийн тайланг ард түмэнд тайлагнах хэрэгтэй
Зочин [203.169.50.xxx] 2016-10-27 12:04
Машин онц нөлөөгүй ш дээ. Уул уурхай, гол ус, хөрсний бохирдол гол нь байх
Зочин [150.129.140.xxx] 2016-10-27 11:50
уул уурхай гэж алга байна даа. тэгэхээр худлаа ярьж байна.

Бидэнтэй нэгдээрэй